Хүчтэй цасан шуурганаас болж горим нь алдагдсан 250 тун вакциныг устгалд орууллаа

Moderator
2021/05/14

Энэ сарын 5-ны өдрийн 20 цагийн орчимд Дундговь аймгийн төвөөс 150 километрийн зайд орших Цагаандэлгэр сум руу 250 хүн тун вакцин тээвэрлэсэн байна. 

Гэтэл хүчтэй цасан шуурга шуурч, автомашин цасанд сууж саатан энэ сарын 6-ны өдрийн 12 цагт Цагаандэлгэр суманд иржээ. Гэвч 250 тун гурван хайрцаг вакцины хадгалалтын горим алдагдаж, +10, +19, +20 хэмтэй болсон байжээ. Иймээс уг хадгалалтын горим алдагдсан вакциныг устгалд оруулсан байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна