МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр телевизийн ярилцлаганд орж, олон нийтэд хүлээлттэй байсан асуултуудад хариуллаа. Нэг гол асуулт нь түүнийг Ерөнхий сайдын албан тушаалаа яагаад өгсөн, олон нийт цар тахлаас зугтаад албан тушаалаа өгсөн гэх хардлага бий гэх асуулт байлаа.
“Та яагаад Засгийн газраа танхимаар нь аваад огцорчихов” гэсэн сэтгүүлчийн асуултад, У.Хүрэлсүх хариулахдаа “Зарим нэг нь намайг ажлаа өгөөд зугтчихсан юм шиг хүртэл ярьсан. Үүнд би тодорхой хариулья. Надад тухайн үед хоёр сонголт байсан. Энэ бол улс төртэй холбоотой. Мэдээж дөнгөж төрсөн нялх биетэй эх, хүүхдийг цар тахалтай байх цаг үед нимгэн хувцастай эмнэлгээс авч гарсан явдал бол монголын ард түмний сэтгэл санааг бухимдуулсан үйл явдал болсон. Үүнд дээр давхар улс төр хийсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газар, манай сөрөг хүчин үүн дээр нэмж улстөржсөн. Ард иргэдийн төр засагтаа тавьж байсан шаардлагын зорилгыг мушгиж гуйвуулаад УОК, Засгийн газар бүүр цаашлаад парламентыг тараах зорилго бий болгосон. Бүр цаашлаад Монгол Улсад нэг хүний дарангуйлал тогтоох гэсэн улс төрийн төлөвлөлтүүд явж эхэлсэн.
Ерөнхий сайдын хувьд надад хуулийн байгууллагуудаас мэдээлэл авч байсан юм. Энэ асуудал юунаас болж дэвэрсэн гэхээр 2021 оны 1 сарын 15-ны өдөр Шүүхийн тухай хуулийг баталсан. Бид 12 жил хонгилын шүүх ярилаа. Нэг нөхөр гарч ирж Ерөнхийлөгч болоод хонгилын шүүхийн түлхүүр аваад явдаг. Олон хүнийг хэл аманд оруулдаг, хэлмэгдүүлж ял тулгадаг. Дараагийнх нь авсан Ерөнхийлөгч өмнөхөөсөө өшөө хорсол авдаг. Хамтрагчдыг нь шоронд хийдэг. Ийм хонгилын шүүхийн түлхүүр барьсан Ерөнхийлөгч нар сүүлийн тодорхой хугацаанд явлаа. Энэ бүхнийг таслан зогсооё, шүүх гэдэг байгууллагыг бие даасан, хараат бус байдалтай болгохгүйгээр шударга ёс тогтохгүй юм байна гэдгийг бид олж харсан. Иймд сүүлийн хоёр жил Шүүхийн тухай хуулийг баталсан. Эндээс улс төрийн үйл ажиллагаа эхэлсэн.
Нэг ёсондоо Ерөнхийлөгчийн эрх мэдэлд байдаг шүүгчийг томилдог эрх мэдлийг шүүхийн байгууллагад нь өгч, У.Хүрэлсүхийг унагаах ёстой юм байна. Энэ Засгийн газрыг унагаах ёстой гэдэг улс төрийн үйл ажиллагаа эхэлсэн. Эндээс харахад Засгийн газрын ажил явуулахад хүндрэлтэй болж эхэлсэн. Би олон жил улс төрд явсан хүний хувьд унаж, босохыг харсан. Ингээд улс төрийн тогтворгүй байдал үүсч, талбайд жагсаал болж цаанаас нь турхирах юм байна. Үүнээс болоод нийгмийн томоохон тэмцэл бий болох вий гэж үзсэн. Хэдэн сайдуудаа огцруулаад өөрөө албан тушаал дээрээ үлгэн салган ажиллаад явах боломж байсан. Би үүнийг сонгоогүй. Үүний оронд би одоо эр зориг гаргаад, бүх галыг өөртөө аваад цэрэг хүн шиг хариуцлагаа үүрээд огцроод маш яаралтай шинэ Засгийн газрыг байгуулаад цар тахалтай тэмцэх ажил руу оруулсан. Иймээс Ерөнхий сайд кабинетаа золиосонд гаргахаас өөр арга байгаагүй” гэж маш ойлгомжтой хариуллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.126.90.65
Ardiin daisan, urvagch heveeree shuu. Ner hugarahaar yas hugar gedeg ym. Odoo yuu ch gej busad ruu buruugaa chihsen ch uurchlugduhguiee.
Хариулах