Нийгмийн даатгалын сангийн 102 тэрбум төгрөгийг гишүүн асан Б.Ундармаагийн "Капитал банк"-аас авах ёстой гэв

Moderator
2021/05/13

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх эсэхийг  хэлэлцэж эхэллээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад хичнээн хэмжээний мөнгө өгөөд алдчихсан юм бэ? Үндсэн мөнгө, авах ёстой хүү, торгууль алданги гээд хэдэн төгрөг тараачихаад олж авч чадахгүй байна" гэсэн асуултад хариулт авахыг хүслээ. 

Гишүүний асуултад  Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт "Капитал банкнаас 104 тэрбумын алдагдал хүлээсэн. Өнөөдрийн байдлаар 1,5 тэрбумын авлага барагдуулсан. Одоо 102,6 тэрбум төгрөгийн авлагатай байна. Эрүүл мэндийн даатгалын 130 тэрбум төгрөг бий" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна