Сүүлийн сар шахамын хугацаанд УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой цочирдом мэдээллүүд нийгмийн сүлжээнд тархаж байна.
Яг энэ асуудалтай холбогдуулан долоо хоногийн эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Ц.Анандбазар гишүүнтэй холбоотой асуудал нийгэмд нэлээд газар авч байна. Мэдээж парламентын гишүүний өөрийн бүрэн эрхийн асуудал байдаг. Гарч ирсэн бүх асуудлыг төлөө парламентын гишүүн огцорно гэдэг амаргүй асуудал мөн үү гэвэл мөн. Гэхдээ миний хувьд Ц.Анандбазар үнэхээр гэм буруугүй бол УИХ-ын гишүүнээсээ түдгэлзээд шалгуулах хэрэгтэй. Гэм буруугүйгээ нотлочихоод ороод ирвэл ёс зүйн хувьд хамгийн зөв гэж бодож байна. Хариуцлага тооцох субъектэд нь Ерөнхий сайдын хувьд саналаа хэлсэн" гэсэн байр суурь илэрхнийлсэн.
Тэгвэл өчигдөр МАН-ын дарга У.Хүрэлсүх “Нөхөр Ц.Анандбазарыг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм билээ. Тэр үүсээд байгаа асуудлаар нь. Хэрвээ гэм буруутай нь тогтоодвол энэ хүн хариуцлагаа үүрэх ёстой. Буруугүй бол буцаад ороод ирэх ёстой. Тийм учраас энэ хүн УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэж байгаад шалгуулах ёстой талаар намын даргын хувьд зарчмын байр сууриа илэрхийлсэн.Үгүй юм бол намаас нь түдгэлзүүл гэдэг асуудлыг ярьж байгаа. Хэрэв гэм буруугүй бол намдаа эргүүлж авна. Гэм буруутай бол намын тухай асуудлыг ярина” гэсэн байр суурийг илэрхийлж эхэллээ.
Тэгвэл яг энэ асуудалтай холбогдуулан #Metoo зохион байгуулагчдын төлөөлөл, түүний зохион байгуулагч М.Нарантуяа МАН-ын Төв байрны гадна очиж тус намын дарга У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлсэн. Тэрбээр “Намын даргад нь хандахаас өөр арга байсангүй. Хэрэв энэ хүндээ ёс зүйн хариуцлага хүлээлгэж чадахгүй юм бол яах аргагүй Ц.Анандбазар нь МАН-ын томоохон санхүүжүүлэгч гэж үзнэ. Энэ хүндээ хариуцлага тооцож чадахгүй юм бол ашиг сонирхлын зөрчил, холбоо байгаа учир дараа дараагийн арга хэмжээг авах болно" хэмээн мэдэгдсэн.
Ийнхүү Ерөнхий сайд хийгээд МАН-ын дарга У.Хүргэлсүх нар өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Тэгэхээр ирэх өдрүүдэд МАН Ц.Анандбазарын ёс зүйн асуудлыг хөндөж, хөөх эсэх асуудлаар шийдвэр гаргах уу гэх асуулт урган гараад байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
183.177.108.2
Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэж болж бүтэхгүй хүмүүсийг эртхэн зайлуулаарай Хүрэлсүхээ намыхаа Анандбазар мэтийн зэрлэгийг зулгааж л байсан нь дээр
Хариулах64.119.18.77
Hoogood iuvuul.An ruu oruul.Bolohgui bol gishuunees ni tat
Хариулах203.91.115.52
Nooo bolohgui baimaar yum.
Хариулах