УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл өчигдөр АН-аас гарч байгаагаа мэдэгдсэн. Түүний хувьд 2012 оны УИХ-ын сонгуулиар Нийслэлийн Хан-Уул, Багануур, Багахангай дүүрэгт нэр дэвшин өрсөлдөн ялалт байгуулж, гишүүн болж байсан түүхтэй. Мөн 2012 оны 8 сараас 2014 оны 11 сар хүртэл, Н. Алтанхуягийн засгийн газарт Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар ажилласан, Монголын номын зах зээл дэх шилдэг борлуулалттай номуудын зохиогч гээд намтар арвин нэгэн.
Өнгөрсөн 2020 оны сонгуулийн дараахнаас намын даргад, цаашлаад Ерөнхийлөгчид өрсөлдөнө хэмээн зарласан. Гэвч түүнд боломж олдсонгүй. Ардчилсан нам доторх хоёр сонгуулийн дараа тэр ийнхүү АН-аас гарах мэдэгдэл хийж, “Иргэний оролцооны нэгдэл” нам байгуулж байгаагаа нийгмийн сүлжээнд зарлалаа.
Энэ талаараа тэрбээр "АН-д шинэчлэл хийх гэж 10 жил зүтгэсэн ч хүссэн шинэчлэлээ хийж чадсангүй. Улс төрд 30 жил явсныхаа дараа эргээд харахад улс төр мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн монополь орчин хэвээр байсаар байгаа нь цаашаа энэ дүрмээр улс төр хийхэд хангалтгүй санагдлаа.
Тиймээс залуустаа улс төрийн шинэ платформ байгуулж өгөхөөр шийдэж, шинэ нам байгуулахаар боллоо. Өнөөдөр надад "Иргэний оролцооны нэгдэл" гэдэг нэрийг баталгаажуулж өгсөн. АН-тай адилхан баруун чиглэлийн намыг байгуулна. Хүний эрхийг дээдэлдэг залууст, малчдад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үүд хаалгаа нээж байна. Өнгөрсөн 10 жилийн турш хийх гээд чадаагүй реформыг хийхийг зорьж байна" хэмээн мэдэгдэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
150.129.142.222
Facebook deer baahan orkuud shuumjilsen baina lee bitgii buuj ogoorei. Chadna aa ta
Хариулах