Зургаан сувилагчид түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Moderator
2021/05/12

Өнөөдөр Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна. Иймээс цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж байгаа сувилагчдын төлөөлөлд шагнал гардууллаа.

Алтангадас одонгоор Улсын гуравдугаар төв эмнэлгийн сувилагч Авирмэдийн Наранцэцэгийг шагналаа.

Мөн  түрээслээд_өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамрагдах эрхийн батламжийг  зургаан хүнд олголоо. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Д.Алтангэрэл, Баянгол дүүргийн ЭМТ-ийн сувилагч Д.Даваасүрэн, Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийн сувилагч Г.Сайнцэцэг, Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн Сувилахуйн албаны дарга Ц.Алтанчимэг, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Ц.Уянга, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч А.Энхтуул нарт гардуулсан юм.

Өдгөө дэлхий даяар ковид-19 цар тахлын халдвар тархаж, олон сая хүн уг өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, олон сая хүн эрүүл мэндээрээ хохирч, сая саяараа амьдрахын тулд бус амьд үлдэхийн төлөө нэгэн учир шалтгаанаар тэмцэж зүтгэж буй энэ цаг үед дэлхий даяар 20 сая гаруй сувилагч уг халдварт өвчний эсрэг сувилахын эрдэм мэдлэг, хүн чанар, асран нигүүлсэх сэтгэлээр хүчин зүтгэж байна.

Нийслэл хотын маань 1883 сувилагч, 125 туслах сувилагч, 216 эх баригч, 374 тусгай мэргэжилтнүүд Та бүхэн ч яах аргагүй тэдний нэг хэсэг бөгөөд ковид-19 цар тахлын халдварын эсрэг ар гэр, үр хүүхэд, ээж ааваасаа тусгаарлагдан өвчтөн нэг бүрийн эрүүл мэнд, тэдний ард хүлээж суугаа ар гэрийн элэг бүтэн амьдралын төлөө чөлөө завгүй хичээнгүйлэн зүтгэж байгаад тань талархал илэрхийлье.


Зургаан сувилагчид түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа
Зургаан сувилагчид түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа
Зургаан сувилагчид түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа
Зургаан сувилагчид түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа
Зургаан сувилагчид түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.21.114
    2021/05/13

    Ахлах офицер цолыг ямар хүмүүс нь авдын болоо 8 9 жил ахмадаараа байгаа хүн хэр удаан хүлээх юм бол ямар хүмүүс нь 2 3 жил болоод ахлах болоод цол аваад байдын мотор мөнгөгүйдээ өөртөө гомдоод байж байх уу хогийн бүдүүн гэдсээ унжуулсан дарга нараа хариу өгөөч хаа хүртэл явах ёстой вэ

    Хариулах
  • 64.119.18.239
    2021/05/12

    ЭНЭ БОЛ БОДИТ ДЭМЖЛЭГ, УРАМШУУЛАЛ

    Хариулах