Зөвшөөрөлгүй гараашуудыг буулган, газар чөлөөлөх ажил эхэллээ

Moderator
2021/05/11

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачлагаар дүүргийн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилготой “Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах” аян үргэлжилж байна.

Энэхүү аяны хүрээнд дүүргийн газар зохион байгуулалтын алба нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам дагуу баригдсан зөвшөөрөлгүй, хуучны тоосгон болон төмөр гараашуудыг буулган газар чөлөөлөх, мэдэгдлийг эзэмшигчдэд хүргүүлэн ажилласан.

Харин өнөөдөр /2021.05.09/ 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй олон жил болсон гараашуудыг чингэлэг, контейнерыг буулгах ажлыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албатай хамтран эхлүүллээ. Уг байгууламжуудыг чөлөөлснөөр 0.9 га нийтийн эдэлбэр газрыг тохижуулан, цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна