Тэтгэврийн зээлгүй ахмадуудад ирэх долоо хоногоос эхлэн сая төгрөг олгохоор болсон. Тодруулбал, 238 мянган ахмадад нэг сая төгрөг хүртэлх дүнтэй үнэт цаасыг эзэмшүүлээд, тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлэх ажлыг эхлэх гэж байна. Үүнд 216.0 тэрбум төгрөг зарцуулагдах юм.
Үүнтэй холбогдуулан ахмадуудад нэг сая төгрөгийн үнийн дүн бүхий ваучерийг харьяа хороодоор нь дамжуулан урьдчилан тарааж эхлээд байна. Ваучер авах гэсэн иргэд хороодод оочер дараалал, бөөгнөрөл үүсгээд байгаа.Тэгвэл энэхүү ваучер гэх хуудас цаасыг хэвлүүлэхэд сайдын компанид давуу эрх үүсгэсэн гэдэг асуудал нийгмийн сүлжээнд тархаж байна.
БАРИМТ❗❗❗❗
Учрыг тодруулбал ахмадуудад тарааж байгаа нэг сая төгрөгийн ваучерийг хэвлүүлэхийн тулд “Эрдэнэс Монгол” ХХК-наас мөн 592 сая төгрөг зарцуулсан байх юм. Анхаарал татаж байгаа зүйл нь уг ваучерийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК хэвлэсэн байгаа юм. Ингэхдээ ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр уг хэвлэлтийг хийжээ.
Улмаар 2020 оны гуравдугаар сарын 19-нд “Эрдэнэс Монгол” ХХК нь “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК руу 297,180,255 төгрөг БОНД ХЭВЛЭЛТ утгатайгаар шилжүүлжээ.
2020 оны тавдугаар сарын 06-нд дахин 295,422,315 төгрөг шилжүүлсэн байна. Ингээд бондын ваучерний хэвлэлт нэрийдлээр хагас тэрбум буюу 592,602,570 төгрөгийг “Монголын үнэт цаасны хэвлэл” компани руу шилжсэн.
Эх сурвалжийн мэдээллээр тухайн үед уг ваучерын хэвлэлтийг 100 сая төгрөгт багтаан хийхээр хэд хэдэн компани "Эрдэнэс Монгол"-д үнийн саналаа ирүүлсэн байдаг. Гэвч Төрийн өмчит аж ахуйн нэг болох "Эрдэнэс Монгол" компани дээрх саналуудыг үл харгалзан Б.Батцэцэг сайдын компани руу тав дахин их мөнгө шилжүүлж ваучир нэртэй цаас хэвлүүлсэн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
192.82.90.161
ганхүүтэй нийлж мөнгө идэж дээ Ганхүү угаасаа ажлаа өгнө гэж мэдэж л байсан шүү дэээ мөнхийн тун одоо болимоор бараг л 90 оноос эхлээд л ажилласан одоо улсаас мөнгө идээд байхааргүй болсон баймаар юм үндсэн хууль хэвлэж баахан баяжсан гэх юм билээ
Хариулах202.9.46.223
намаар дамжиж гарч ирсэн хүмүүсийн хийдэг юм нь нэг иймэрхүү, улсаа хөгжүүлэх юм ярьж гарч ирээд , улсаасаа хулгай хийдэг
Хариулах64.119.18.167
Ваучер гэх цаасыг эргүүлэн хурааж улсын мөнгийг буцааж хийлгэ!!!!хогын юм хийж байхын шууд дансанд нь хийгээд болоо юманд 1 новш мөнгө угааж нтр
Хариулах66.181.186.74
харваас хятад. хэддэх үе нь ч юм.
Хариулах66.181.183.70
Hogiin psdanuud
Хариулах202.126.90.56
Medleg chadvargui, bugs doloogch. Sejgiin MANgaruud
Хариулах202.126.90.130
Unen bol arai ch de
Хариулах192.82.84.183
baliar huuhen. tomchuudad bie hudaldsan yum biz
Хариулах