ЭМЯ: Коронавирусийн халдварын улмаас есөн хүн нас барлаа

Moderator
2021/05/11

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талааро ээлжит мэдээллээ хийлээ. 

Өнгөрсөн  24 цагийн хугацаанд 477 хүнд коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 45 936  боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын  448  нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол Орхонд 7, Төв аймагт 5, Сүхбаатарт 7, Архангайд 1, Завханд 1, Говь-Алтайд 4 тус тус бүртгэгджээ. 

 Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1570 хүн эдгэрсэн байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 34 230  болж байна. 

Харин коронавирусийн халдварын улмаас есөн хүн нас барлаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна