Увс аймагт коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн цагдаагийн хоёр албан хаагч нас барсан гэх асуудлаар Хууль зүй дотоод хэргийн яамны сайд Х.Нямбаатар тайлбар өглөө.
Тэрээр "Увс аймгийн цагдаагийн газрын харуулын ахлагч Л... 2016 онд зүрхний шигдээс гэсэн оноштойгоор зүрхэндээ стент тавиулахад хөдөлмөрийн чадвараа 70 хувийг алдсан гэж үзэн ажлаасаа гарсан. Жилийн дараа түүний биеийн байдлыг харгалзан ажлаа хийх боломжтой гэж үзэхэд, тэрээр ажилдаа буцаад орсон байсан.
Тус байгууллагын ажилчдад 2021 оны дөрөвдүгээр сарын 6-8-нд вакцин хийсэн ба вакцин хийж байсан эмнэлгийн ажилтнууд ийм оноштой хүнд заавал эмчийн зөвшөөрөлтэйгөөр вакцин хийнэ гэсний дагуу тэрээр 9-ний өдөр өөрийн эмчээсээ зөвшөөрлийн бичгээ авч вакцинаа хийлгэсэн юм билээ. Улмаар түүний биеийн байдал хүндэрч гэртээ нас барсан гэсэн мэдээлэл байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа ба тэрээр зүрхний судасны нарийсалтай учир стент тавиулсан, вакцины эсрэг заалттай хүн байсан.
Удаах иргэн нь тус байгууллагын мөрдөгч, талийгаач Ц. Хамт ажиллагсад нь түүнийг сүүлийн үед их турж байгааг хэлж байсан гэсэн. Аймгийн эмнэлэгт үзүүлэхэд дотор муухайрч, бөөлжих шинж тэмдэгтэй эмчлэгдэж байгаад нийслэлийн 1-р эмнэлэгт яаралтай шилжин хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан ба чихрийн шижин өвчтэй байсан. Нэгдүгээр эмнэлэгт хэвтэхдээ шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Вакцинаас болж нас барсан гэсэн шүүхийн дүгнэлт гараагүй байгаа ба одоогоор шүүх эмнэлэг нас барсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
103.212.117.206
Хятад бакцины чинь хорт уршиг гэдэг нь тодорхой бна шүү дээ
Хариулах202.179.25.167
Hytad baktsin shuud noloolson l baina sh dee
Хариулах202.9.47.32
shihriin shijintei bgaagui shuu. hudlaa yrisan bn
Хариулах202.9.40.137
tegeed yagaad esreg zaalttai humuusiig tariulahgui bol ingene tegne gej hunii erh zurchuud bgaa yum
Хариулах64.119.22.115
хятад вакцин хийлгээд гас барсан хүн олон байна Энэ нас барсан 170 хүний хэд нь хчтад вакцин хийлгэсэн байгаа бол доо манаы танил нэгэн бас вакцины дараа нас барсангэсэн Олон хүн бна Ийм байхад энэ вакциныг яагаад зөвшөөрөв Монголд олон хүн нас барж байхад дэлхийд мэдээлж чадахгүй байх нь ямар учиртай юм бэ Урд хөршөөсөө айгаад үнэнийг хнлж чадахгүй байна даа