Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед татварын хууль тогтоомжоо амжилттай биелүүлж, татвараа бүрэн төлж улс, орон нутгийн төсвийг бүрдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамгийн ашигтай ажилласан, шилдэг татвар төлөгч байгууллагаар 20 дахь жилдээ шалгарлаа. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэр улс, орон нутгийн төсөвт нийт 752,8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Үүнээс орон нутгийн төсөвт 49,3 тэрбум төгрөг төвлөрүүлж, Булган аймагт байгалийн нөөц ашигласны төлбөрт 12,5 тэрбум төгрөг төлсөн зэрэг ажлын амжилтаар татвар төлөгчдийг тэргүүлсэн байна. Улсын хэмжээнд шилдэг татвар төлөгчдийг алдаршуулах зорилгоор дараах төрлүүдээр шилдгүүдээ шалгаруулав. Татварын хуулийг хамгийн сайн биелүүлсэн "Шилдэг татвар төлөгч"-өөр 20 ААН, "Шилдэг татвар төлөгч"-өөр 10 иргэнийг тодруулсан бөгөөд "Хамгийн их татвар төлсөн" , "Хамгийн ашигтай ажилласан татвар төлөгч","Ажлын байраа сайн хадгалсан татвар төлөгч"-өөр тус бүр 10 ААН-ийг шалгаруулсан юм. Түүнчлэн шилдэг татвар төлөгчөөр Эрдэнэт үйлдвэрээс гадна “Эрдэнэс тавантолгой”,”Оюутолгой”,”АПУ”,”Энержиресурс”,”Болд төмөр ерөө”,”Спирт бал бурам”, ”Ти Жи Ви Си Өү”,”Хүрэн толгой коал майнинг”,”Таван толгой” зэрэг компаниуд шалгарчээ. “Татварын шинж хууль, Эдийн засгийн өсөлтийг дэмжих, ААН-үүдээ томруулах, татварын үйлчилгээг энгийн хялбар болгох зорилттой ажиллаж байна. Анхны жилийн хэрэгжилтийн тайлан мэдээнээс цухас дурдахад 300 сая хүртэл борлуулалтын орлоготой 16706 ААН нэг хувийн татвар төлж, 32.3 тэрбум төгрөг ААН-үүддээ үлджээ. Өмнөх жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс бага байсан 15171 ААН-ийн 116.9 тэрбум төгрөгийн албан татварыг чөлөөллөө. Мөн тайлагналын тоо буурч 2020 онд ердөө 106 ААН дөрвөн удаа тайлан гаргаж, үлдсэн 194.9 мянган ААН жилдээ 1-2 удаа тайлан гаргасан нь татвар төлөгчийн цаг завыг хэмнэлээ” гэж албаны эх сурвалж мэдээлэв.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна