Сонгинохайрхан дүүргийн хэд, хэдэн хорооны нутаг дэвсгэрт хөрсний ус их хэмжээгээр гарч, гуу жалга, судаг шуудуунд хуримтлагдсан цас, мөс хайлж нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усанд автуулан иргэдийн зорчих хөдөлгөөнд хүндрэл үүсгэдэг.
Тиймээс Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай дүүргийнхээ гэр хороолол болон орон сууцны хорооллын иргэдэд тулгамдаж буй нийтлэг асуудлыг шийдвэрлэхийн тулд Нийслэлийн Геодези усны барилга, байгууламжийн газрын удирдлагуудыг урьж, дүүргийн ажлын хэсгийнхэнтэй хамтарсан уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Иргэдэд жил бүр хүндрэл учруулдаг энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд стандартад нийцсэн, чанарын шаардлага хангасан үерийн усны суваг, далан, байгууламжуудыг барих шаардлагатай юм. Тус байгууламжуудыг барих хөрөнгө мөнгийг Улс болон Нийслэлийн төсөвт суулгах хэрэгтэй” байгааг Нийслэлийн Геодези усны барилга, байгууламжийн дарга Л.Ариунтуяад уламжиллаа.
Цаашид хамтарсан баг дүүргийн хөрсний ус ихээр гардаг, халиа дошин үүсдэг үерт өртөх эрсдэлтэй хэсгүүдээр явж төлөвлөгөө боловсруулан хөрөнгө мөнгийг шийдвэрлэхээр боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна