Гэр шатаж хоёр хүүхэд түлэгдэж, гэмтжээ

Moderator
2021/05/10

Нийслэлийн  Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 4 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 07:45 цагт хүлээн авсан байна. 

Улмаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 07:58 цагт очиход иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан байна. 

 Тус гал түймэрт 13 настай Л-ийн нуруу, хөл, 12 настай эрэгтэй Л -ийн зүүн мөр, баруун гар, нурууны хэсгээр тус тус түлэгдсэн байсныг НТТТ-ийн 103-т хүлээлгэн өгчээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна