БНХАУ-ын сансар судлалын хүрээлэнгээс хөөргөсөн 21 тонн жинтэй "Long March 5b" пуужингийн их бие агаар мандлаас гарсныхаа дараа хяналтаа алдаж хэдэн өдрийн дараа дэлхий дээр унах магадлалтай байгаа талаар олон улсын хэвлэлүүд сэрэмжлүүлж мэдээлж байв.
Мөн АНУ-ын Батлан хамгаалахын яамнаас пуужингийн маршрутыг тогтоохоор ажиллаж эхэлсэн, тус пуужин дэлхий дээр тавдугаар сарын 08, 09-ний өдрүүдэд унах хамгийн өндөр магадлалтай гэж таамаглаж байв. Харин сансрын хог хаягдлыг загварчлах олон мэргэжилтнүүд “биетийн чиглэлийг харвал Нью Йоркийн умард хэсэг, Мадрид, Бээжин, Чилийн өмнөд хэсэг, Шинэ Зеланд нутгуудын хаана нь ч унаж болзошгүй” гэж мэдээлж байв.
Тэгвэл өчигдөр /2021.05.09/ "Long March 5b" зөөгч пуужингийн эх бие олон хоног дэлхийг тойрсны эцэст дэлхийн агаар мандлыг нэвтлэхдээ ихэнх хэсэг нь шатаж, бага хэсэг нь Энэтхэгийн далайн зүүн уртрангийн 72.47 градус, хойд өргөргийн 2.65 градусын координаттай хавтгайд унасан талаар Хятадын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн мэргэжилтнүүд мэдээлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна