Түймрийг бүрэн унтраажээ

Moderator
2021/05/08

Булган аймгийн Сэлэнгэ сум Атар багийн “Сөртийн-Адаг” гэдэг газар энэ сарын 06-ны өдрийн 14:40  цагт ойн түймэр гарсан тухай дуудлагыг Онцгой байдлын алба хүлээн авсан байна. 

Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Цагдаагийн хэсэг, Хилийн 0286, 0243 дугаар ангийн алба хаагчид, “Зэд Хантай Бүтээлийн” нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас нийт 30 хүн, 4 автомашин, 9 морьтойгоор ажиллаж, 2021.05.07-ны өдрийн 15:00 цагт цурамд оруулж бүрэн унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар 30 га талбай шатсан.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна