Ц.Туваан: СЕХ аль нэг намын нөлөөлөлд авталгүйгээр шийдвэрээ гаргана байх

Moderator
2021/05/07

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд суулт зарлаад хоёр хонож байна.  Учир нь О.Цогтгэрэлийн АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч  Н.Алтанхуягийн материалыг аваагүй юм. 

Тэгвэл өнөөдөр АН-ын бүлгийн гишүүд СЕХ-нд очиж, нэр дэвшигчээ бүртгүүлэх асуудлыг дахин тавьсан байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан "Бид нэр дэвшигчийн материалаа СЕХ-нд хүлээлгэж өгсөн гэж үзэж байгаа. СЕХ аль нэг намын нөлөөлөлд авталгүйгээр шийдвэрээ гаргана байх. УДШ-ийн хуралдаанаар С.Эрдэнийн АН-ын даргаар бүртгэсэн бүртгэлийг сэргээхээс татгалзсан байдаг. Өнөөдөр Шүүхийн шинэчилсэн хуулиар шинэ нөхцөл үүссэн. УДШ-ийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор цахим хурлаар ҮБХ, Дотоод сонгуулийн хороог бүртгэхээс татгалзсан. Бидний улс төрийн тэмцэл өлсгөлөн рүү орох шалтгаан нь энэ. С.Эрдэнийг УДШ бүртгэхээс удаа дараа татгалзсаар байхад Дээд шүүхийн бичгээр СЕХ бүртгэсэнд бид тэмцэл хийсэн. Мөн С.Эрдэнэд байгаа АН-ын нэртэй тамгыг бүртгэхээс түдгэлзсэн. Өнөөдөр шүүх хурал хуралдана. Бүх зүйлийг нэг намын заавраар хийгээд байгаа" гэлээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна