Төрийн тэргүүн өчигдөр гэнэтхэн ҮАБЗ-ийг хуралдуулах зарыг албан ёсны вэб хуудсаараа дамжуулан тараалаа.
Тэрбээр “УИХ-д 13 гишүүн бүхий бүлэгтэй Ардчилсан нам дотоод дүрэм, журмынхаа дагуу нэр дэвшигчээ тодруулан бүртгүүлэх гэсэн боловч Сонгуулийн Ерөнхий хороо улс төрийн намд хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг Үндсэн хуулийн бус аргаар зохион байгуулахаар эрх баригч буюу 62 суудалтай Монгол ардын намтай хуйвалдан улайрч байгаа” асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулж өгөхийг хүсэж байгаагаа дуулгаж...
Сонин юм шүү Төрийн тэргүүний яаран тараасан зарын агуулгад ард түмний тухай нэг ч үг үсэг байсангүй.
Бүр тодруулбал, энэ удаагийн ҮАБЗ-ийн хуралдаанаар нэг намын хуваагдлыг авч хэлэлцэв. Асуудал нь маш энгийн Улсын бүртгэлд хэн нь бүртгэлтэй вэ? л гэдэг зүйл....Гэтэл Ерөнхийлөгч УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрыг дуудаж улс төрийн намын эрхийг хязгаарлаж байна гэж ирээд л дүвчигнэж өгч байх шиг...Үнэндээ АН-ынхны байгаа төрх нь л энэ. Их хурлаа ч үр дүнтэй хийж чадалгүй өнөөдрийг хүрч, хоёр хуваагдаж хөгөө чирж байгаа үзэгдэл шүү дээ. Гэтэл үүний хариуцлагыг Ерөнхийлөгч та яагаад Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ хоёроос асууна вэ?
Уг нь Ерөнхийлөгч арай өөр асуудалд анхаарал хандуулах ёстой байв.
Монгол Улс жил гаруй хугацаанд цар тахалтай тэмцэж, өнөөдөр 100 гаруй хүн хорвоогийн мөнх бусыг үзэж, мянга мянга хүн халдвар авч, мянга мянган ААН-үүд хаалгаа барьж, ард түмэн ажилгүй орлогогүй модоо барьж байна. Гэтэл Төрийн тэргүүн ҮАБЗ-ийн хурал дээрээ нэг намын тухай асуудал хөндөж уур савсуулан суух. Ерөнхийлөгч өө, үнэндээ өрнөөд буй үйл явдал асуудал чинь ард түмний зовлон биш Ардчилсан намынх юм шүү. Тиймээс та бүхэн өөрсдөө л зов. Үүнийгээ ард түмэнд нялзааж, тэдний нэрийг бүү барь.
Нэмж хэлэхэд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өнгөрсөн шөнө Сүхбаатарын талбай дээр эсгий дэвсэн "тухалж" хонолоо. Ард түмний төлөө амь хайргүй зүтгэнэ гэж ард түмний итгэлийг авсан эрхэм түшээд Ардчилсан намынхаа хуваагдлын төлөө л талбай дээр гарлаа. Тэдний өлсгөлөнгийн шалтгаан ард түмэн биш. Эрх ашиг нь албан тушаал. Харамсалтай биз....
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
59.153.115.21
Тувааны гадаадтай байгуулсан гэрээ хэрэгжиж эхэлсэн бололтой. Яасан бэ Тувааныг цагдаа шалгаж байгаа юм уж?
Хариулах202.9.46.140
MANgaruud kommunism baiguulj olon namiin togtoltsoog nuhchin darj bgaa. Bid ard tumen medej bgaa. ANiig olon gazar zereg burtgej zereg uguisgej bgaa n MANgaruud daranguilal togtooj bgaag haruulj bna. Teneg trolluudiig tenger nirgeg. Mongoliin hursnuus archij hayah boltugai.
Хариулах66.181.182.125
ЖАнхуугийн Ардчилсан Намыг Жанхуу өөрөө турхирч байна.
Хариулах202.9.46.226
Haana 1000 1000 garad bgan chaavaas jijighen Mongol corona geh gants sedevtei coronad ingej darluulj aij archaagaa aldaj guitsjeeGutamshig
Хариулах43.242.243.251
Сэтгэгдлийг гэх нь зөв. Үзэл бодлоо илэрхийлэх эрх нь олгогдчихсон юм.
Хариулах183.177.100.4
nadaa shal hud sanagdaad bn altanhuyg heletseer ntr hiij hoorondoo uchraa oloh ymr ch bodolgui gj harj bn zuger l tsag hojood esvel uimeend ard tumniig urialah n gol zorilgo n ym bn medeej ard n ush honzon uvurlusun Battulga zaavarchilj baigaa
Хариулах202.9.46.168
unen sh dee nam n dotroo alaltsahad tuund n nuguu nam n buruutai boldog yasan horvoo ve
Хариулах192.82.68.100
Ан иин тэнэгүүдиин үйлдлииг бусад хүмүүс рүү бүү чих ан элиирч л байг учраа олдоггүй юмнууд хохь нь тэр 2 бүлэг бүр балайрч байг
Хариулах