Р.АМАРЖАРГАЛ: Өлсгөлөн зарладаг нь буруу, эвлэлдэн УЧРАА ОЛЦГООЁ

Moderator
Өчигдөр 00 цаг 37 минут


Ардчилсан намын бүлгийн гишүүд СЕХ Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж авахгүй байгаа тул яг одоо талбай дээр өлсгөлөн зарлаж байна. Тэгвэл энэ талаар АН-ын гишүүн, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал ийнхүү твиттертээ жиргэжээ. 

Тэрбээр, "Эв нэгдлээр л ардчилалаа хамгаална шүү дээ. Өлсгөлөн зарлахад хүрсэнд тун харамсаж байна. Хүн хэлээрээ гэдэг хэрвээ эр зориг, сэтгэлийн тэнхээ, хат байвал эвлэлдээд учраа олцгооё. Ухаантай нь түрүүлж буулт хийдэг гэдэгт би гүнээ итгэдэг. Надаас хамаарах юм байвал би бэлэн. Өлсгөлөн зарлaж ард түмнийг энэ хүнд үед бухимдуулдаг нь буруу, эрүүл саруул ухаанаaр асуудлыг 2 талаасаа хэлэлцэж нэгдсэн нэг ойлголтод хүрэх нь ардчилал төдийгүй ард түмний язгуур эрх ашигт нийцнэ" гэжээ.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.68.100
    Өчигдөр

    Ан дотор арай эрүүл ухаантай нь энэ хүн юм байна хөөрхиидөө хөөрхии ан ииханы байж байгааг намч биш боллоодоо одоо ан өнгөрөөн баяртай

    Хариулах
  • 122.201.21.220
    Өчигдөр

    за за АН ялагдах нь ойлгомжтой болчихлоо

    Хариулах