СЕХ Шуурхай хуралдаан зарлаад байна. Монгол Улсын Их Хуралд суудалтай нам, эвсэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулж, нэр дэвшигчийнхээ баримт бичгийг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх хуульд заасан хугацаа өнөөдрөөр дуусна.
Сонгуулийн ерөнхий хороо Монгол Ардын Намаас нэрийг нь дэвшүүлсэн Ухнаагийн Хүрэлсүх, “Зөв хүн-электорат” эвслээс нэр дэвшүүлсэн Дангаасүрэнгийн Энхбат нарын баримт бичгийг хүлээн аваад байгаа.
Харин Ардчилсан намаас хоёр нэр дэвшигч материалаа ирүүлснийг СЕХ хүлээж аваагүй байна. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ.”, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Монгол Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсхүл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй” гэж хуульчилсан. Иймд Сонгуулийн ерөнхий хороо дээрх хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралд суудалтай нам, эвслээс тус бүр зөвхөн нэг нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах заалттай.
Энэ талаар СЕХ-оос "Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хуралд суудал бүхий Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх бүрэн эрхэд хүндэтгэлтэй хандаж байна. Гэвч Улсын Их Хуралд суудал бүхий намын хувьд Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийнхээ сонгох эрхэд хүндэтгэлтэй хандаж, “нэг хүнийг нэр дэвшүүлэх” хуулийн шаардлагад нийцүүлэн намд үүссэн асуудлаа шийдвэрлэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасны дагуу 5 дугаар сарын 05-ны өдөрт багтаан зөвхөн нэг нэр дэвшигчийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэхийг мэдэгдэн хоёр талаас ирүүлсэн баримт бичгийг хүлээн аваагүй болно" гэсэн юм.
Иймээс дээрх асуудалтай холбоотойгоор болон бусад асуудлаар Сонгуулийн Ерөнхий Хороо шуурхай хуралдаан зарлаад байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
192.82.87.249
БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГА НЬ БҮРТГЭХГҮЙ АЙМААР НЭГ НАМД ҮЙЛЧИЛЖ БНАА
Хариулах192.82.87.249
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА БҮГД АРДЫН НАМЫН ХАРЬЯАТ БОЛЖЭЭ
Хариулах192.82.87.249
ХҮРЭЛСҮХ ГАНЦААРАА ӨРСӨЛДӨХ ЮМ БНА ДАА
Хариулах