СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Улсын бүртгэлийн гэрчилгээнд АН-ын даргаар С.Эрдэнэ гэдэг хүний нэр бүртгэгдсэн. Бид нэг л материал бүртгэнэ

Moderator
2021/05/05

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн материалыг хүлээж авах хуулийн хугацаа өнөөдөр дуусгавар болно. Иймээс улс төрийн намууд нэр дэвшигчийн материалаа СЕХ-нд хүргүүлж байна. СЕХ МАН, ХҮН-ын нэр дэвшигчдийн материалыг хүлээж авсан бол АН-аас нэр дэвшигчийн материалыг хүлээж аваагүй.

Энэ талаар СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Хоёр Ардчилсан нам байгаагаар материал ирсэн. Улсын дээд шүүхийн лавлагаа, Захиргааны хэргийн шүүх, Улсын бүртгэлийн лавлагаанд үндэслэж асуудлыг шийдэх ёстой. Ардчилсан намаас хоёр мөрийн хөтөлбөр ирлээ. Тиймээс энэ асуудлыг нэгтгэх тухай ярихгүй бол болохгүй байна. Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо УИХ-д суудалтай улс төрийн намууд хамтарч эсвэл зөвхөн нэг хүн дэвшүүлнэ. Хуулийн дагуу нэг л материал авна. Хоёр материал авснаар улс төрийн намууд өөрсдөө нэр дэвшигчээ тодруулах бус СЕХ тодруулах болоод байна. Хууль гажуудах хэмжээнд бий. Тиймээс хуулинд заасан шаардлагын дагуу нэг нэр дэвшигчтэй болж ирэхийг АН-аас хүсэж байна.

 Намын нэр нэг. Улсын бүртгэлийн гэрчилгээнд АН-ын даргаар С.Эрдэнэ гэдэг хүний нэр  бүртгэгдсэн. Тухайн бүртгэл өөрчлөгдөөгүй байна. Тамганы асуудал шүүхийн маргаантай. Шүүхээр эцэслэн шийдэгдэх байх. Иймд хором бүрийг ашиглаж, нэг нам болж, нэгдээч гэж өөрт байгаа хугацаагаа өгч байна.  18.00 цагаас хойш танай намаас нэг л нэр дэвшигчийн материалыг хүлээж авъя. Эцсийн хугацаа 00.00 цаг. Бид нэг л материал бүртгэнэ. Ингэхдээ улсын дээд шүүхийн болон бусад төрийн байгууллагуудын лавлагааг үндэслэн шийднэ" гэлээ.


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.252
    2021/05/06

    Зөв шүү хууль мөрдөх ёстой АН ын маргаан бол өөрсдийнхөн асуудал үүнийг бусад нам сонгуулийн байгууллагатай холбох шаардлагагүй...

    Хариулах
  • 202.9.46.174
    2021/05/05

    Монголын Коммунист нам МАНдтугай. Хужаа, Хойд Солонгостой эвсэл байгуулцгаая.

    Хариулах
  • 64.119.23.176
    2021/05/05

    Хүүк сэлэмээ иргүүлээд шуурга чаагаад цас ороод байгаа юм байнаштээ Хүүк ээ Дүүжилнэ шүү

    Хариулах
  • 192.82.84.20
    2021/05/05

    Selemt aigaagui bol oruulaldaa naad hunee

    Хариулах
  • 64.119.21.172
    2021/05/05

    Нэг намын дарангуйлал тогтоох гэж улайрч байна.

    Хариулах
  • 64.119.21.172
    2021/05/05

    Эрдэнэ зугтаад байгаа юм биш үү.Яагаад АН ын олон зуун гишүүдийг хүндлэхгүй байна.АНынхан дуграач.МАН МАХН нь үндсэн хуульд гар дүрж Ерөнхийлөгчийн засаглалд орж нэг намын дарангуйлалд амьдарч хойд солонгос болох уу.Ард түмэн мэргэн ухаанаа уралдуулах цаг ирлээ.Эвтэй бол хүчтэй.

    Хариулах