Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацааг 15 хоногоор сунгалаа

Moderator
2021/05/05

Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр дотны найз, нутгийн бөх, улсын начин Э.Энхбатыг зодсон хэрэгт яллагдагчаар татагдан, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдоод буй.

Түүнийг анх 20 хоногоор цагдан хорих шийдвэр гаргасныг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд дахин 10 хоногоор хэлэлцсэн.

Тэгвэл эл хугацаа мөн дууссан бөгөөд сунгах эсэхийг шийдэх шүүх хурал яг одоо Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярын цагдан хорих 1 дүгээр хугацааг 1 сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг 2021 оны 05 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг үндэслэн цагдан хорих 1 дүгээр хугацааг 15 хоногийн хугацаагаар сунгахаар шийдвэрлэлээ.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.22.216
    2021/05/06

    Ene ungurluu nuguuduh ni uhvel shorond orloo

    Хариулах
  • 202.9.46.237
    2021/05/05

    Яасан ч хэцүү юм бэ дээ

    Хариулах
  • 150.129.140.55
    2021/05/05

    Hairan ch huuhduud !? Haramsaad barshgui ee ! Bulganii nutgiin zuvluliin hov hutgasan geh hund ni huuliin hariutslaga tootsoh heregtei sh dee !!! Huniig 1 nasaar ni alchihlaa sh dee !?

    Хариулах