АН-ын хуваагдалд СЕХ буруугүй

Moderator
2021/05/05

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн материалыг хүлээж авах хуулийн хугацаа өнөөдөр дуусгавар болно. Иймээс улс төрийн намууд нэр дэвшигчийн материалаа СЕХ-нд хүргүүлж байна. СЕХ МАН, ХҮН-ын нэр дэвшигчдийн материалыг хүлээж авсан бол АН-аас нэр дэвшигчийн материалыг хүлээж аваагүй. Учир нь АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарыг нэр дэвшүүлсэн.  

Үйл явдлаас үүдэн яг одоо Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн АН-ын талынхан СЕХ-г хууль биелүүлэхийг шаардаж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд суулт хийж байна.

Гэвч эрхэм АН-ын гишүүдээ СЕХ хуулиа л биелүүлж байна. Харин та бүхэн эхлээд хуулийн дагуу асуудлаа шийдвэрлэ.  Үндсэн хуульд "Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудал бүхий нам, эвсэл зөвхөн нэг хүний нэрийг дэвшүүлнэ" гэсэн заалттай. 

Гэтэл АН хоёр нэр дэвшигч бүртгүүлэхээр СЕХ дээр очсон. Үндсэн хуулийн зөрчилтэй үйл явц... Нэг үгээр АН-ын хуваагдалд СЕХ буруугүй. Тэд хуулийн дагуу л ажиллаж байгааг сануулан хэлэх нь илүүц биз. 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 37.166.51.143
    2021/05/06

    MAH iin gar hol, bolovson luivarchid

    Хариулах
  • 202.9.46.174
    2021/05/05

    MAN turiin bguullaguudiig ashiglaj busad uls turiin huchnuudiig bulshilj bolohgui. SEX ogtsor. Kommunist namiin gar hul bolson MANgaruud icheesei.

    Хариулах
  • 202.179.24.76
    2021/05/05

    ye ,yeiin ardchilsan namiin barag l buch chumuus buruutai, tanaraas bolood bid nart chechuu baidag, ardchiliinchniig dandaa demjij irsen, ( odoo garaadal ,garaadal bas dachin garaadal ter esreg taliin nam chin), yaandaa yana ANam bid ch bur oilgochoo baisan.

    Хариулах