Б.Жавхлан: Вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдэд хүнсний талон олгохгүй, халамжуудыг хязгаарлана

Moderator
2021/05/05

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн болон Сангийн сайд нар мэдээлэл хийж байна.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан

-Ирэх долоо хоногоос Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,138,000 иргэн нэдүгээр тунд хамрагдсан байна. Вакцинд хамрагдаж байгаа иргэдээ дэмжих үүднээс урамшуулал дэмжлэгийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тавдугаар сарын 8-ны өдөр гэхэд Улаанбаатар хотод нэгдүгээр тунд хамрагдах ёстой иргэдийг хамруулж дуусах, зургаадагуур сардаа багтан орон нутгийн вакцинжуулалтыг дуусгах төлөвлөгөөтэй байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг 2021 оноос ЭМД-ын сангаас санхүүжүүлж байгаа. Коронавирусийн халдварын эсрэг эрүүл мэндийн санхүүжилтийг баталлаа. Коронавирусийн халдварын сорьц авсан, дархлаажуулалт хийж байгаа эрүүл мэндийн ажилтан, тусламж үйлчилгээ авч байгаа иргэдийг өрхийн эрүүл мэндийн хяналтаар санхүүжүүлнэ. Хөнгөн тохиолдлыг гэрээр эмчилнэ. Өвчтөний биеийн байдлаас хамаарч 650 000-4,3 сая төгрөг байхаар тариф баталлаа.  

Сангийн сайд Б.Жавхлан:

-Вакцинжуулалтын хамрагдалт буурч байгаад харамсаж байна. Вакцинд хамрагдаагүй иргэний өмнөөс нийгэм тэр чигээрээ эрсдэлд орж болохгүй. Тийм учраас вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдэд албадлагын арга хэмжээ авна. Тухайлбал, хүнсний талон, төрөл бүрийн халамжийг энэ сараас хязгаарлана. Харин вакцинжуулалтад хамрагдсан иргэдийг урамшуулна. 50 мянган төгрөг хүртэлх витаминжуулалтын урамшуулал олгоно.



Сэтгэгдэл (24)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 37.166.51.143
    2021/05/06

    Bolovson luivarchid unen torhoo gargaj ehellee, tariulah ugui ni hunii ooriin shiideh asuudal, ed nar oorsdoo yamariig hiilgesen be

    Хариулах
  • 64.119.23.37
    2021/05/05

    Очиж чадахгүй байгаа хүмүүсээ яах гэж байнаа.тэд дуртайдаа очихгүй байгаа биш.гарч явж чадахгүй хүн зөндөө бий.Уналттай хүнд хийхгүй гэсэн заалттай гээд буфааж байгаа.эд нар яах болж байна. Хариу хэлнэ үү!

    Хариулах
  • 202.179.31.252
    2021/05/05

    ер нь заавал ингэж халамжилна халамжлахгүй гэж заваарах шаардлага юу байнаа

    Хариулах
  • 202.9.46.75
    2021/05/05

    дураараа мулгуу хүмүүс яасан ч их байдаг юмб дэ

    Хариулах
  • 202.126.94.99
    2021/05/05

    Хятад вакцин баталгаатай юу ! Спутник авна гэхээр хулээж байгаа иргэд яагаад шийтгуулэх естой юм.

    Хариулах
  • 202.126.94.99
    2021/05/05

    Энэ фашист бодлоготой намаас салах цаг болжээ!!!

    Хариулах
  • 198.154.91.192
    2021/05/05

    нэг нь нийтийн, нийт нь нэгийнхээ төлөө амьдардаг нийгэм шүү дээ, аль аль талаа бодсон, зөв шийдэл байнаа

    Хариулах
  • 45.57.201.178
    2021/05/05

    Иргэн хүнийхээ хувьд ЗГ, УОК-оо харин ч нэг магтана шүү. Алдаа дутагдал байгаа ч сайн ажиллаж байгаа шүү

    Хариулах
  • 23.250.92.228
    2021/05/05

    Баян айлын эрх хүүхэд шиг аашлаад хятадаас өөр вакцин хүлээнэ нтр гэж байхаар өөрийгөө, өрөөлийг бодоод вакцинаа хийлэгчих хэрэгтэйшд

    Хариулах
  • 45.57.200.182
    2021/05/05

    Энэтхэг юун вакцин үхсэн хүмүүсээ гудмандаа шатааж байхад манай Засгийн газар ард иргэдэж вакцин хийлгээч гээд гуйж байна

    Хариулах
  • 45.72.91.20
    2021/05/05

    вакцин хамрагдаагүй хүмүүсийн өмнөөс нийгэм тэр чигтээ эрсдэлд орж болохгүй шүү дээ

    Хариулах
  • 138.128.89.99
    2021/05/05

    вакцинжуулалтыг үр дүнтэй болгох гэж төр засаг маань их ч хичээж байна даа

    Хариулах
  • 23.250.92.168
    2021/05/05

    вакциндаа хамрагдсаныхаа төлөө 50к тай болохнээ, баярлалаа. дархлаагаа дэмжнээ

    Хариулах
  • 192.241.91.46
    2021/05/05

    Бусад улс оронд вакцин хийгээд өгөөч гэж гуйсан ч олдохгүй байхад манай УОК-ын дарга нь гуйж байна. Арай юмаа монголчууд минь

    Хариулах
  • 66.181.181.180
    2021/05/05

    waktsina l xlgex xregt bgamshd

    Хариулах
  • 23.250.93.123
    2021/05/05

    Хэдхэн хоногийн өмнө вакцин хий гээд нэхэж шаардаж байсан хүмүүс өнөөдөр хаана байна аа вакцинаа хйилгээчээ. Заавал төр засгийг шантаачилж байж санаа амардаг юмуу хаашаа юм

    Хариулах
  • 45.72.91.33
    2021/05/05

    Бусад улс оронд гуйгаад ч вакцин нь алга. Даварсан хүмүүс юмаа манайхан

    Хариулах
  • 23.250.92.249
    2021/05/05

    Хүнсний талон авдаг хүмүүс вакцинд хамрагдаагүй байна гэнэ үү, арай чдээ. юу хүлээгээд бгаамбээ, очоод хийлгээчээ

    Хариулах
  • 45.57.200.182
    2021/05/05

    Төрөөс халамж авдаг хүмүүс чинь одоо ямар сонин хариуцлагагүй юм бэ, халамжийг нь хасах нь маш зөв хөшүүрэг байнаа

    Хариулах
  • 104.227.93.245
    2021/05/05

    ЗГ чадлаараа ажиллаж байна. Эмч нар хүч хүрэхгүй бна. Хөл хорио тогтоосон байхад дэглэм барих хэрэгтэй бнаа

    Хариулах
  • 192.241.91.91
    2021/05/05

    Үгүй мөн сонин ард түмэн шүү. Эмчилгээ хийлгэх болхоороо хятадыг зориод л явдаг байж вакцин болохоор хийлгэхгүй гээд байх юм.

    Хариулах
  • 23.250.93.65
    2021/05/05

    Засгийн газар бүхий л арга чаргаа ашиглаж ард түмнээ вакцинжуулж байна. Талархаад ханахгүй байна өө амжилт

    Хариулах
  • 202.55.188.91
    2021/05/05

    Зөв шдээ, Лайнуудаас болж зун ийшээ тийшээ явж чадахгүй бол хотод нь хашвал таарна

    Хариулах
  • 202.9.40.179
    2021/05/05

    hunii erhend haldahaa boli

    Хариулах