Иргэн Б.Сүндэръяа бэлгийн хүчирхийлэл үйлддэг УИХ-ын гишүүний талаар мэдээлэл гаргаж, уг мэдээллийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар өөртөө хамаатган, няцаасан тайлбар бичсэн. Энэ үеэс Ц.Анандбазар гэх гишүүний бэлгийн дарамтанд орсон охид, эмэгтэйчүүд мэдээллээ ил болгож, нийгмийн сүлжээнд иргэд хүчтэй эсэргүүцэн, шүүмжилж эхэлсэн билээ.
Тэгвэл хүчирхийллийн эсрэг хүчтэй дуу хоолой болж, эсэргүүцэн шаардаж мэдээлэл нийтэлж байсан нийгмийн сүлжээнд олон дагагч бүхий цахим хаягууд, уг баримт мэдээллийг гаргасан цахиур.мн мэдээллийн сайт, түүний сэтгүүлчийн хувийн цахим хаяг халдлагад өртөөд байна.
Тодруулбал, MeToo хөдөлгөөнийг санаачлан, зохион байгуулж байгаа иргэн М.Нарантуяа, Б.Сүндэръяа, Х.Мөнхжин нарын цахим хаяг зохион байгуулалттай халдлагад өртөж, ашиглахад “хязгаарлалт тогтоосон” байна. Энэ талаар М.Нарантуяа хэлэхдээ “Миний хаягийг л гэхэд арван мянга орчим хуурамч хаягнаас репорт явуулж, шууд дамжуулалт хийх, мэдээлэл нийтлэх, сэтгэгдэл бичих боломжгүй болгосон байна” гэсэн юм.
Хүчирхийллийн эсрэг ийнхүү мэдээлэл нийтэлж, эсэргүүцэж, хүний эрх, эрх чөлөөг шаардаж байгаа нийгмийн сайн сайхны төлөө тэмцэгчдийн цахим хаяг руу зохион байгуулалттай халдаж байгаа нь хүний үг хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарласан цахим гэмт хэргийн үйлдэл болж байна.
Тэдний цахим хаяг руу хэн, ямар шалтгаанаар ийнхүү халдаж байна вэ? Энэ мэт халдлагууд даамжирсаар нийгмийн сайн сайхны төлөө үзэл бодлоо илэрхийлж, шаарддаг дуу хоолой “сонсогдох”-оо больж, бүр тасрах вий дээ...
Эх сурвалж Цахиур.мн

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
193.42.99.242
Ene Sunderya tsagaa saikhan l ungruusun gesen sh de, odoo hudlaa mungu nehee naasn
Хариулах193.42.99.242
Yu geech n ve
Хариулах