Өнөөдөр АН-ын тамга тэмдгийн маргааныг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэхээр товлосон байв.
Тодруулбал, Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан тус шүүхийн нийт шүүгчдийг татгалзан гаргах тухай хүсэлтийг Шүүгчдийн зөвлөгөөн хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.
Сануулахад, АН-ын дарга С.Эрдэнийн хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Ц.Тувааны хэрэглэж байсан 1117237845 дугаартай тус намын тамгыг Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/ хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.
Үүнийг Ц.Туваан эсэргүүцэж, АН-ын тамгыг шинээр С.Эрдэнэд олгосон УБЕГ-ын шийдвэр нь холбогдох хууль, журмыг зөрчсөн гэж Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан бол, АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын гишүүн Ц.Туваан нь тус намыг төлөөлөх эрх зүйн чадамжгүй хэмээн мөн шүүхэд хандсан байдаг.
Харин хоёрдугаар сард болсон анхан шатны шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгээр дээрх хоёр нэхэмжлэлийг “түдгэлзүүлж” шийдвэрлэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна