Өнгөрсөн долоо хоногийн эхэнд МАН, МАХН нэгдлээ зарласан. Тэгвэл өнөөдөр Н.Энхбаяр энэ нэгдлийнхээ талаар "Хоёр нам гишүүдээсээ асууж, нэгдэн ажиллах хамтын гэрээнд гарын үсэг зурсан. Бид 10 том зорилт дэвшүүлсэн. Үүнд бид Шинэ Үндсэн хууль батална. Байгалийн баялгийг ард түмэнд ижил тэгш хүргэнэ. Нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улс байгуулна гэсэн зорилт дэвшүүлж байгаа. Энэ хоёр намын нэгдлийн хүчин дээр бид энэ зорилтыг дэвшүүлсэн. МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт ийм хүсэл зорилго, мөрөөдөл байгаа гэж бид үзсэн. Тийм учраас бид МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжиж байгаа. Ерөнхийлөгч нь УИХ, Засгийн газартай хамтарч ажилладаг байх ёстой. Ингээд МАН, МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхийг ялуулахын төлөө ажиллана" гэлээ.
МАХН-ынхны хувьд хэдэн жилийн өмнөөс Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг боловсруулж, олон нийтэд зарласан. Тэд энэхүү Шинэ Үндсэн хуулийг баталснаар Монгол хүн бүр байгалийн баялгийн эзэн болж, хүүхдээ сургуульд үнэгүй суралцуулан, ахмадаа үнэгүй эмчлүүлж, залуу гэр бүл орон сууцтай, шүүхийг хараат бус, сонгууль шударга болно хэмээж байв.
Гэхдээ өнгөрсөн онд эрх баригчид Үндсэн хуулиа өөрчлөн батласан. Гэтэл МАН, МАХН-ын нэгдлийн дараа Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулж болзошгүй байна.
Учир нь хоёр намын нэгдэлд багтсан зорилтод энэ тухай цагаан дээр хараар бичиж гарын үсэг зурсныг Н.Энхбаяр өнөөдөр олон нийтэд зарлалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
37.166.51.143
Yalahiin toloo yu ch hiihees busahgui aimaar humuus, yamar ch baisan ardchilaasaa zuurna mongolchuudaa
Хариулах202.131.239.170
Энэ хэдэн новшнууд үхэж далд ороосой.
Хариулах202.9.47.59
Ene teneg zonog ovgon boliosoi
Хариулах