АН-ын тамганы маргааныг Давж заалдах шатны шүүхээр өнөөдөр хэлэлцэнэ

Moderator
2021/05/04

Өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 13.30 цагаас АН-ын тамга тэмдгийн маргааныг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэнэ.

Сануулахад, АН-ын дарга С.Эрдэнийн хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Ц.Тувааны хэрэглэж байсан 1117237845 дугаартай тус намын тамгыг Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/ хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Үүнийг Ц.Туваан эсэргүүцэж, АН-ын тамгыг шинээр С.Эрдэнэд олгосон УБЕГ-ын шийдвэр нь холбогдох хууль, журмыг зөрчсөн гэж Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан бол, АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын гишүүн Ц.Туваан нь тус намыг төлөөлөх эрх зүйн чадамжгүй хэмээн мөн шүүхэд хандсан байдаг.

Харин хоёрдугаар сард болсон анхан шатны шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгээр дээрх хоёр нэхэмжлэлийг “түдгэлзүүлж” шийдвэрлэсэн юм. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.120
    2021/05/04

    Зочин. Намын гишүүд нь байтугай монголын бүх ард түмний нүдэн дээр ил тодоор харагдаж байгаа Эрдэнэ гэдэг хувь хүний булхайтай Явдалыг бүхэл бүтэн дээд шүүх хүртэл хаацайлан хамгаалаад байгаа бол? Хөдөөгийн жирийн ард иргэд ийм ойлголттой байгаа.Ийм өчүүхэн асуудлаар хууль цаазны дээд байгууллага иргэдийн итгэлийг битгий хөөсөрдүүлээшээ.

    Хариулах