Ховд аймгийн Буянт сумын Өгөөмөр багийн “Хөх булан” гэдэг газар шинээр баригдаж байгаа барилгын багана, таазны хэсэг нурж, барилгын хийцэд хүн дарагджээ.
Дуудлага мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 21:30 цагт очиход 20х30 метрийн хэмжээтэй, цутгалтаа хийж байсан 1 давхар цементийн үйлдвэрийн барилгын тулгуур багана, таазны хэсэг нурж, тухайн барилга дээр ажиллаж байсан ажилтан Г/25 настай, эрэгтэй/, Б/31 настай, эрэгтэй/, Э /25 настай, эрэгтэй/, Г /22 настай, эрэгтэй/, Т /51 настай, эрэгтэй/ нар барилгын хийцэд дарагдаж, бэртсэнийг тухайн байгууллагын ажилтан нар эсэн мэнд гарган Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэсэн байсан. Тухайн барилгын үйл ажиллагааг зогсоож, битүүлжилсэн бөгөөд 05.04-ний өдөр аймгаас ажлын хэсэг очиж ажиллана. Бэртсэн 4 хүний биеийн байдал хэвийн, 1 хүний биеийн байдал хүндэвтэр, эрүүл мэндийн төвд үзлэг оношлогоо хийгдэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
66.181.161.38
Хариулах66.181.184.89
Сүүлийн үед барилгын ажил гүйцэтгүүлэх үеийн хяналтын горим их алдагдаж байгаа.
Хариулах