Ерөнхий сайд аа, төр түмэнд тэрслэгч гишүүдийн нэрийг ил зарла!!!

Moderator
2021/05/03

Улс орноороо цар тахлыг хамгийн бага хохиролтой давах туулахаар эрвийх дэрвийхээрээ зүтгэж байна. Гэтэл яг энэ эгзэгтэй мөчид төр, ард түмний эсрэг гэмт хэрэг үйлдэж, сэм хуйвалдаан хийж явдаг ТӨРИЙН ТҮШЭЭ байгаа харамсалтай. Энэ үйл явц өрнөөд байгааг өчигдөр МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.Оюун-Эрдэнэ дуулгалаа. 

Тэрбээр “Улстөрчид та нар нэг ч вакцин авчирч чадахгүй, нэг ч вакцин үйлдвэрлэж чадахгүй. Нэмэр болохгүй бол гай битгий бол. Вакцин татан авалтад манай зарим улстөрчдийн хариуцлагагүй асуудал нөлөөлсөн.  Цар тахлын хажуугаар улстөржихгүйн тулд би асар их тэвчээр гаргаж байгаа. Би тэвчээд дуугүй яваад байдаг хүн биш. Шаардлагатай бол би тэр гишүүдийг зарлана. Иргэдийн амь настай холбоотой энэ үед албаар буруу мэдээлэл өгч, хариуцлагагүй асуудал зохион байгуулсан нь эх орноосоо урвасан үйлдэл шүү. Тиймээс улс төрийн нэр бүхий алиа салбадайнуудад хатуухан анхааруулъя. Цар тахлын нөхцөл байдал гайгүй болох үед хэлдэг газар нь хэлнэ” гэлээ. 

Түүний энэ үгний араас ард түмний итгэлийн хүлээн төрийн сэнтийд суусан УИХ-ын гишүүний тангараг үгийг сануулъя!!!!

УИХ-ын гишүүн “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөдөг юм. Гэтэл тэд тангаргаасаа няцаж. 

Иймээс Ерөнхий сайд аа, төр түмнийхээ эсрэг тэсрлэгч, тангаргаасаа няцагч гишүүдийн нэрийг олон түмэнд зарла!!!

Хуулийн дагуу иргэд дархлаажуулалтад сайн дурын үндсэн дээр хамрагдах ёстой. Энэ үүднээс нийслэлийн иргэдийн багагүй хувьд ОХУ-д үйлдвэрлэгдсэн "Спутник V" вакциныг хийлгэх сонирхолтой байгаа. Угаас Засгийн газар ОХУ-аас Covid-19 эсрэг нэг сая тун "Спутник V" вакцин худалдан авахаар гэрээ байгуулсан тухай олон нийтэд мэдэгдсэн. Иймээс иргэд уг вакциныг хийлгэхээр хүлээж байна. 

Гэтэл нөгөө алдарт вакцин нь цөөн тоогоор ирсэн ч жирийн иргэдэд хүртээлгүй болж таарч байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар эхний ээлжийн "Спутник V" вакциныг  төмөр замын ажилчдад хийх юм. Харин жирийн иргэдийн хувьд хувийн эмнэлэгт их хэмжээний мөнгө төлж дархлаажуулалтад хамрагдана. Нэг үгээр "Спутник V" вакцин хангалттай хүртээмжтэй биш гэсэн үг. 

Гэрээ ёсоор бол "Спутник V" вакцины эхний ээлжийн 40 мянган тун өнгөрсөн сарын сүүлээр  хоёрдугаар тун нь 21 хоногтоо багтаж ирэхээр байсан. Одоогоор эхний ээлжийн вакцин ирээд байгаа чдараагийнх нь хэзээ ирэхийг таахад бэрх. 

Энэ нь магадгүй Ерөнхий сайдын хэлсэн шиг үйл явц өрнөснөөс үүдэлтэй байж болзошгүй. 

Иргэдийн эрүүл аюулгүй байдлын эсрэг заналхийлсэн нэр бүхий гишүүдээс үүдэн ийнхүү иргэдийн хүсэн хүлээж буй вакцины татан авалт хойшилсон гэсэн үг болж таарч байна. Иймээс хэсгийн ахлагч, хороон даргадаа чирэгдээд ч болтугай очиж, хамгийн боломжит хувилбар БНХАУ-ын Синофармыг үйлдвэрийн вакциныг хийлгэж таарах нь....

Магадгүй энэ бол зарим нэг улстөрчийн хүссэн зүйл. Заримд вакцинд хаалт хориг тавьж, ганц вакцины сонголт үлдээж байж дээрх улстөрчдийн увиагүй, атгаг санаа биелэлээ олох магадлалтай байсныг ч үгүйсгэхгүй....


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.178
    2021/05/04

    Sputnikee deeguuree hiilgeseen.Odoo arduud hamaagui gd yvj bga.Shudarga hun bol bish.SU.Batboldiin talaar neg duugarahgui bga biz.Er n bol ulsiin tulee ui.huviinha tulee uo gedeg n oilgomjtoi.

    Хариулах
  • 64.119.22.157
    2021/05/04

    За худлаа. Хэн л тэгэв гэж. Хятад вакцинаас мөнгө угаах боломж нь л илүү байсан биз. Энэ тэнэгт итгэх ч үгүй

    Хариулах
  • 202.9.46.162
    2021/05/04

    Hotgor shanagiin hulgaich Huurlbaataraa zarlaach. Nodninjingoo tomrood peediigeed vaktsin tusuvt suulgahgui dandaa guilgaar avna geseer bgaad vaktsin zaxialj hudaldaj avch chadaagui biz dee

    Хариулах
  • 202.126.88.138
    2021/05/04

    ЕРӨНХИЙ САЙД НЬ ИЙМ АСУУДЛЫГ ЗАРЛАЖ БАЙДАГ ЭРХ МЭДЭЛТЭЙ БАЙЖ ХАРИУЦЛАГА ТООЦООЧЭЭ ЧИ ХУУЛЫН ДАГУУ АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЭНЭ УЛСАД ХУУЛЬ ҮЙЛЧИЛЭХҮҮ.

    Хариулах
  • 192.82.72.198
    2021/05/04

    ХЭЛЭХ ХЭРЭГТЭЙ. АМ НЭЭВЭЛ ... ГЭДЭГ ҮГ БИЙ. ХЭЛЭХГҮЙ БОЛ ӨӨРӨӨ ТЭДНИЙГ ЯВДЛЫГ НУУН ДАРАГДУУЛСАН АРД ОЛНЫ ЭРХ АШГААС УРВАСАН ЭСВЭЛ ШАНТААЖИЛСАН ГЭДЭГ БАС АСУУДАЛ ГАРЧ МЭДНЭ

    Хариулах
  • 202.179.27.51
    2021/05/03

    Bie bie rvvgee bitgii chiheed bai ta nar oorsdoo sputnik hiilgechiheed nobshnuud ard tvmnee gesen bodol ta nart ochvvhench baihgvi shvv

    Хариулах
  • 66.181.187.70
    2021/05/03

    Худал хуцаж байхгүй юу.Сонгууль болох гэж байна ойлгож байна уу

    Хариулах