Та бүхэнд саяхан Улаанбаатар хотын гэр хорооллын оршин суугчдад зориулан хэрэгжээд дууссан “Ногоонбаатар” Эко Урлагийн Олон Улсын Наадмын зургуудаас танилцуулъя. Энэ наадамд монгол, франц, герман, чех уран бүтээлчид, урлагийн сургуулийн оюутнууд, дунд сүргуулийн сурагчид нийт 200 гаруй хүн, дотоод гадаадын арав гаруй байгууллагыг оролцсон ба энэ оны 3-р сараас эхлэн Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянгад байрших Уулын Нуур Цэцэрлэгт Хүрээлэн дээр хэрэгжээд 5 дугаар сарын 1-ний өдрөөр өндөрлөлөө. Тус наадмын гол зорилго нь урлагаар дамжуулан гэр хорооллын иргэдийн дунд агаарын бохидлын талаархи мэдлэгийг дээшлүүлэх, байгаль орчиндоо ээлтэй амьдрах сэдлийг төрүүлэх, тодорхой гудамж, хашаа, олон нийтийн талбайг урлагаар амьсгалсан орон зай болгон өөрчлөх явдал байв. Уулын Нуур Цэцэрлэгт хүрээлэнгийн дотор хэсэгт болон Наран туул 2 захаас цэцэрлэгт хүрээлэн хүртэлх 600 метер гудамжинд Ц.Ариунтөгс, М.Батзориг, Т.Энхболд, Э.Жанцанхорол, Р.Лувсандорж, Ц.Түвшинжаргал, С.Батсайхан Н.Амарсайхан, О.Төгөлдөр, Б.Идэр, Р.Чинзориг, Б.Бат-Эрдэнэ, Э.Цагаандорж, Ж.Шижирбаатар, М.Мөнх-Эрдэнэ, Д.Отгонбаяр нарын монголын шилдэг контемпорари уран бүтээлчид уран зураг, баримал, гудамжны урлагийн 40 орчим бүтээлийг туурвиж байршуулаад дууслаа. Цар тахалын хорио цээр дуусахад нэмж байршуулах 20 орчим бүтээлүүд хүлээгдэж байна.
Энэхүү наадмыг Европын Холбооны Соёлын Институтийн Нэгдлээс санхүүжүүлж Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, БНЧУ-ын Элчин сайдын яам, Монгол-Францын төв, Монгол дахь ХБНГУ-ын соёлын Гёте-Институт, Монголын Урлагийн Зөвлөл, Дүрслэх Урлагийн Академи хамтран зохион байгуулж, 976 Арт Галерейгаас санаачилсан Улаан Булан төслийн баг куратороор нь ажиллав.
Улаан булан төсөл нь цаашдаа гэр хороололд урлагийг түгээх олон төсөл хөтөлбөрийг албан байгууллага, хувь хүмүүстэй хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна