Монгол Улсын Засгийн газар ОХУ-аас коронавирусийн эсрэг нэг сая тун “Спутник V” вакциныг худалдан авахаар гэрээ байгуулаад байгаа. Харин ОХУ дотооддоо вакцины эрэлт ихтэй байгаа тул энэ ажил удаашраад байгаа аж.
Тэгвэл өчигдөр Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг “ОХУ-ын Спутник V вакцины эхний ээлжийн 20 мянган тунг яг одоо хүлээн авч байна. Манай хувийн хэвшлийн зүгээс мөн 20 мянган тунг татан аваад байна. Вероселл вакцины ээлжит 334,400 тунг өнөөдөр шөнө тээвэрлэн авчирна” гэж цахим хуудсандаа мэдэгдсэн.
Өчигдөр ирсэн 40,000 тун вакцины 20,000 нь “Монгол эм импекс” компани захиалсан бол үлдсэн 20,000 тунг 65-аас дээш насны ахмадуудад хийхээр төлөвлөж байна гэж УОК-ын шууд мэдээллээр хэлжээ. Цаашид “Спутник V” вакцин жилдээ багтаж бага, багаар нийлүүлэгдэх төлөвтэй байгаа юм. Өмнө нь тус улсаас 20,000 тун вакцин татан авч байсан билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
192.82.71.136
1-r tunga hiilgechiheed hed honoj baij 2 -r tung hiilgeh ve 2 dugaar tun ni irsiimuu ? Huviin yamar emnelegt hiih ve helj uguuch
Хариулах202.9.41.9
Дүүрэг хороо руугаа хуваарилахгүй дарга нар өөрсөддаө хийлгэхээр худлаа хэдэн хөгшчүүлдээ молиго үмхүүлэх гэж байна уу? ХАРЖ Л БАЙЯ
Хариулах122.201.21.216
Хэзээ хийх вэ
Хариулах202.126.94.99
Оростой харилцаа сайн байсан бол бугдээрээ Спутник хийлгэх боломж байх байлаа?!!
Хариулах139.5.216.73
хэзээ хийх юм бол 65 аас дээш насны хүмүүс тэсэхгүй байгаа шүү дээ зөв шийдвэр боллоо баярлалаа