Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшихийг горилогчдын цахим санал хураалт эхэлжээ

Moderator
2021/05/01

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх АН-ын дотоод ажиллагаа өчигдөр болсон. 

Тодруулбал, М.Тулгатын АН-д Р.Амаржаргал, Л.Гүндалай, Д.Ганбат, Ц.Оюунгэрэл, С.Эрдэнэ нарын таван хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлсэн бол, тэдний дунд санал хураалт "цахим"-аар болох бол О.Цогтгэрэлийн АН-д Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Д.Ганбат, Х.Тэмүүжин нар бүртгүүлсэн санал хураалтыг "цаас"-аар явуулах юм. 

Санал хураалт өнөөдөр өглөөний 09:00 цагт эхэлжээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна