ЭМЯ: ​1306 хүнээс коронавируст халдвар илэрсэн бол 1039 хүн эдгэрчээ

Moderator
2021/05/01

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1306 хүнээс коронавируст халдвар илэрсэн байна. Эдгээрийн 90 орчим хувь өмнө нь батлагдсан тохиодлын ойрын хавьтал байгаа аж. Үлдсэн 10 гаруй хувь нь тандалтаар илэрчээ. 

Сүүлийн 24 цагт 1039 хүн эдгэрч, таван хүн нас баржээ.