Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улстөрийн үйл явдлууд өрнөж байна. Долоо хоногийн эхээр МАН, МАХН нэгдлээ зарласан. Үйл явцаас үүдэн МАХН-ын дэд дарга УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-ын гишүүчлэлээсээ татгалзсан. Энэ шийдвэрээс хоёр цагийн дараа С.Ганбаатар О.Цогтгэрэлийн АН-д элсэж байгаагаа мэдэгдсэн. Ийнхүү нэг өдрийн дотор нэг намаас гарч нөгөөд орсон анхны улстөрчөөс С.Ганбаатар тодорлоо. Нэгэн цаг үед "МАНАН-д орж байхаар үхсэн дээр" хэмэн тунхаглаж байсан С.Ганбаатар гишүүн нэг өдрийн дотор бууриа сэлгэж нийгмийн сүлжээний сэдэв болов.
Тэгвэл С.Ганбаатарын дээрх шийдвэртэй холбогдуулан ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг цахим хуудастаа “С.Ганбаатар “Та бидний эвсэл”-дээ үлдэж, ИЗНН-ын гишүүн болохоор урьдчилан тохирсон тохироогоо эвдлээ” гэж мэдэгджээ.
Ийнхүү нэгийг орхиж, нөгөөтэй нь тохиролцож, нэгээс гарч, нөгөөд нь орсон туйлбаргүй улстөрчийн замнал хэрхэн үргэлжлэхийг харах л үлдлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
192.82.70.197
Энэ балайд саналаа өгсөн эргүүнүүд одоо хардаа эниигээ 4 дэх намруугаа орлоо иим л туйлбаргүй балай шүүдээ
Хариулах