ЭМЯ: Энэтхэгээс ирсэн 20 хүнээс коронавируст халдвар илэрчээ

Moderator
2021/04/30

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1356 тохиолдол бүртгэгдэж байна. Эдгээрээс 28 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Үүний 20 нь Энэтхэг улсаас ирсэн иргэд байгаа юм. Үүний 19 нь Дорноговь аймагт тусгаарлагдан эмчилгээ хийлгэж байгаа бол нэг хүн Улаанбаатарт тусгаарлагдсан байна. 

Энэ сарын 26-ны өдөр Нью-Дели-Казахстан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор монгол 11, гадаадын 61 иргэн ирсэн бөгөөд Дорноговь аймгийн чиглэлд 52 иргэнийг тээвэрлэж, үлдсэн 20 зорчигчийг  Улаанбаатар хотод тусгаарласан юм. 

11 цагийн мэдээллээр 923 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол найман хүн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ.