Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу нам, эвсэлүүд өнөөдрөөс ирэх сарын сарын 2-ны хооронд нэр дэвшигчээ тодруулж, ирэх сарын 5-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой.
Өнөө жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д МАН, АН гэсэн хоёр нам, МАХН, ИЗНН, МУНН-ын "Та, бидний эвсэл", ХҮН, МСДН, Зүй Ёс Намын "Зөв хүн-Электорат" эвсэл гэсэн хоёр эвсэл буюу нийт дөрвөн субьект Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй байгаа.
Үүнээс МАН У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэх нь тодорхой бол АН өнөөдөр нэр дэвших сонирхолтой хүмүүсээ бүртгээд, цахим сонгууль явуулах хэлбэрээр Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ албан ёсоор тодруулахаар болсон. МАХН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ыг дэмжиж орохоо мэдэгдсэн.
Харин ХҮН, МСДН, Зүй Ёс Намын "Зөв хүн-Электорат" эвсэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд УИХ-ын гишүүн асан Д.Энхбат, "Сонгдо" эмнэлгийн захирал, эмч Б.Болдсайхан нарыг санал болгож буй бол "Зөв хүн-Электорат" эвслийн нэг субьект МСДН-ын дарга А.Ганбаатар нийтлэлч Баабарыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх санал гаргажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.9.46.2
Баабар хэрэггүй шүү. Би С. Баяр. Элбэгдорж, Батүүлтэй найз гээд солиороод байдаг юм. Арайх гэж зайлсан хулгайчдыг буцаагаад аваад ирж мэдэх дуракк.
Хариулах91.20.63.9
Хий хоосон чалчигчийн хэрэг алга.
Хариулах43.242.243.140
МАН МАХН НЭГ НАМ БОЛЧИХООД БАЙХАД ТЭНЭГ ЮМ БИЧЭЭД. ЮУН БААБАР МААБАР БОЛЬЖ ҮЗ. БИЧИХ ЮМАА ОЛЖ ЯДАХ ЮМ.
Хариулах110.70.52.74
Baabaraa nohoin guluguur yu xiix vee elbegee shig tarhi ygaahiin l nemer
Хариулах202.9.46.178
Энхбат нь илүү тохирно
Хариулах