О.Амгаланбаатар дарга аа, улстөржилтөөс илүү лабораторийн төхөөрөмж ард иргэдэд хэрэгтэй байна

Moderator
2021/04/30

Орон нутгийн сонгуулиар цөөхөн аймгуудад АН ялалт байгуулсан. Тухайлбал, орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Говь-Алтай аймагт Ардчилсан нам ялалт байгуулж, О.Амгаланбаатарыг Засаг даргаараа сонгосон.

Гэтэл аймгийг засаглах болсон АН-ынхан, МАН-аас сонгогдож, парламентад суусан гишүүдтэйгээ хамтран ажиллахаас татгалзаж байгаа тухай УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нийгмийн сүлжээнд бичжээ. Тэрбээр "Аймгийн дарга нар холбоотой баймаар байдаг. Утасдаад утас авахгүй. Мессеж бичээд хариу байхгүй. Асуудал ярих гээд очихоор хөөгөөд явуулдаг байж болохгүй. 500 орчим сая төгрөгийн лабораторийг дамжлаад барахгүй. Хүний зовлонг хүн ойлгох биш дээ гэж бодож сууна" гэжээ. 

Говь-Алтай аймгийн хувьд өнгөрсөн долоо хоногийн сүүлч хүртэл халдваргүй бүс байсан юм. Харин өнөөдрийн байдлаар тус аймагт коронавируст халдварын хэд хэдэн голомт илэрсэн. Хамгийн их анхаарал татаж байгаа зүйл нь аймагт PCR шинжилгээний лаборатори байхгүй учраас Ховд аймаг руу сорьцуудаа тээвэрлэж байгаа. 

Яг энэ эгзэгтэй үед Алтайчуудын итгэлийг хүлээж УИХ-д суусан гишүүдийн санал санаачлагыг үл тоон цар тахлын хүнд нөхцөлд улстөржиж байгаа О.Амгаланбаатар даргын үйлдэл нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна. Ард иргэдийн эрүүл мэндийн асуудал нэгдүгээрт байх ёстой байтал намчирхаж, төр түмнээ төлөөлж буй түшээд болон лабораторийн төхөөрөмжийг үл тоож байна. Ийнхүү ард түмний эрүүл мэнд, аюулгүй байдлыг үл хайхран намчирхаж суугаа аймгийн Засаг даргын үйлдэл хууль зөрчиж байгааг сануулан хэлье.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.123
    2021/04/30

    Говьалтай

    Хариулах
  • 66.181.161.123
    2021/04/30

    Энхамгалаан хийсэн ажлаа тайлагна дандаа бөгс ухаж явах юм

    Хариулах
  • 66.181.161.123
    2021/04/30

    Papariz gej дарханы замыг будаа болгосон босоо Ганбаатарын дүрд хувирагч хувилгаан ЭнхАмгалангийн сайт байх шиг байнадаа. Зайлуул нэг Ардчилсан намын засаг даргыг дандаа л өөлж байх. Юм өөрөө тойрогтоо хийж байгаа юм түй гэсэн ч хэлэх хийсэн ажил алга 2 жил боллоо тойрогтоо юу хийсэн бэ ЭнхАмгалаан

    Хариулах