УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсад үүсээд буй Covid-19 цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, үр дүнгийн талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэл хийв.
Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Өнгөрсөн долоо хоногт би Ерөнхий сайдыг өөрөө ирж энэ асуудлаа ярих шаардлага тавьсан. Бид УИХ-д том асуудлаа ярьмаар байна. Эдийн засаг, ард иргэдийн аюулгүй байдал гээд Ерөнхий сайдын түвшинд ярих юм байна. Ерөнхий сайд яагаад хуралдаа ирэхгүй байгаа юм бэ? Ерөнхий сайдыг томилгооноос нь хойш чуулганы танхимд нэг ч хараагүй. Ингэж ард түмнээ, цөөнхөө доромжилж байна. Би УОК, Эрүүл мэндийн сайдыг хараад баярлахгүй байна. Улс орон хэцүү байдалд байхад ҮАБЗ яагаад хуралдахгүй байна. Эрчүүд өс хонзонгийн асуудлаа хойш нь тавиуд улс орныхоо аюулгүй байдлын төлөө ажилламаар байх юм. Хуралдаанаа ч хийхгүй хоорондоо муудсан сайдсан гэх асуудлуудыг чинь сонсмооргүй байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
124.158.97.134
Туршлагатай хүмүүсээ тавиач.Энэ улс орон чинь хэцүүдлээ шүү дээ.Ийм их үхэл байхад Ерөнхий сайд хаачваа?Яагаад тууштай арга хэмжээ авахгүй байнаа?Бид чинь цөөхүүлээ шүү дээ.
Хариулах