Энэ сарын 21 өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон харамсалтай хэрэг гарсан.
Өнөөдрийн байдлаар усанд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж буй бөгөөд долоон иргэний дөрвийнх нь цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Тодруулбал, энэ сарын 22-нд осолдсон газрын 3-20 километр зайнаас 50 настай эрэгтэй, 62 настай эрэгтэй болон таван сартай нярайн цогцсыг олсон. Харин энэ сарын 23-ны 14.12 цагт осолдсон газраас зүүн урагш 53 км газарт Цацын булан гүүрний доод талаас Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харъяат иргэн 38 настай, эмэгтэйн цогцсыг олж, холбогдох байгуулагад хүлээлгэн өгсөн.
Үлдсэн гурван иргэнийг эрэн хайх ажиллагаанд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид, Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газар, Рашаант сумын Засаг даргын Тамгын газар, Их-Уул сумын Засаг даргын Тамгын газар, Тарилан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, иргэд, ар гэрийн хүмүүс Шинэ-Идэр сумын харьяат 50 настай эрэгтэй Г, Рашаант сумын харьяат 32 настай, эмэгтэй У, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, 8 настай эмэгтэй Б нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна