Энэ сарын 05-нд /2021.04.05/ Унгар улсад амьдарч байсан Монгол Улсын иргэн коронавирусийн халдвараар нас барсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус иргэн нь 30 орчим настай, долоон сартай жирэмсэн байсан юм.
Талийгаач гэр бүлийн хүний хамтаар есөн настай хүүгээ Монголд орхин, хөдөлмөр эрхлэхээр Унгарт очсон ч ийнхүү биеийн байдал нь муудаж харамсалтайгаар хорвоог орхисон юм. Тухайн үед эмч нар яаралтай мэс заслаар хүүхдийг нь хийсвэрээр төрүүлсөн бөгөөд одоо эрчимт эмчилгээний тасагт өсөн торниж байна.
Тэгвэл Монгол улсаас Унгар улсад суугаа Элчин сайд З.Батбаяр өчигдөр /2021.04.27/ Будапешт хотын Хейм Пал хүүхдийн эмнэлэгт хэвтэж буй охиныг эргэж очсон байна.
Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа мэдээлж " 1050 грамм жинтэй байсан охин маань 2550 грамм жинтэй аварга болжээ. Эмнэлэгийн асрагч, сувилагч нар иргэнийг маань өхөөрдөөд жигтэйхэн. Ёстой "муухай амьтан" асрагчийнхаа өвөр дээр суниаж харагдсан. Эмчлэгч эмчтэй нь ярилцахад "Хүнд үе өнгөрсөн. Одоо хүүхдийн биеийн байдал хэвийн болж, эмнэлэгээс гаргасан ч болно" гэж хэлсэн" хэмээжээ. Охины аав удахгүй ирэхээр төлөвлөж буй бөгөөд тэр үед охиныг эмнэлгээс гаргах юм байна.
Дашрамд дурдахад, Унгарт буй Монголчууд нэгдэн талийгаачийн ар гэрт туслахыг уриалж, хандивын аян өрнүүлсэн билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна