-Нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо эрс нэмэгдлээ-
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгасантай холбогдуулан Улсын Онцгой комиссоос үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй байгууллагын албан хаагчдын автомашиныг QR кодоор зорчуулах шийдвэр гаргасан билээ.
Гэтэл уг шийдвэр бүрэн биеллээ олсонгүй. Учир нь QR кодыг үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй бүх байгууллагад тэнцвэртэй олгож чадсангүй. Одоог хүртэл QR кодоо авч чадаагүй байгууллага дарааллаа хүлээн хүсэлтээ өгсөн ч Улсын онцгой комиссоос доривтой арга хэмжээ аваагүй хэвээр байна. Үүнийгээ серверын ачаалал ихэссэн учраас удаашрал үүслээ хэмээн тайлбарлаж байгаа юм. Гэтэл Улсын онцгой комисс гаргасан гэнэтийн шийдвэрээс болж ийнхүү улсын хэмжээнд хүнсний дэлгүүрүүдэд хомсдол үүсч болзошгүй байдал үүслээ.
Учир нь өмнөх 14 хоногийн хугацаанд байгууллагынхаа тодорхойлолтоор үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан зарим хүнсний үйлдвэрлэл буюу нарийн ногоо тариалдаг үйлдвэрүүдэд QR код олгоогүйгээс болж түгээлтээ хийж чадахгүй байдал үүсчээ. Бүр үйлдвэрлэлийн усалгаагаа цаг тухайд нь хийж чадахгүй хүндрэл үүсч байгаа бөгөөд арга ядан ажилчид нь ээлжээр алхаж, нийтийн тээврээр зорчин үйл ажиллагаа үргэлжлүүлж байгаа гэнэ. Энэ нь халдвар их байгаа энэ үед нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо эрс нэмэгдэхэд нөлөөлж байна. Мөн зарим шатахуун түгээх станцын цистерн буюу шатахуун түгээлтийн автомашинуудад QR код олгоогүйгээс болж шатахууны тасалдал үүсч болзошгүй болоод байгаа аж. Энэ байдал даамжирвал QR кодтой ч шатахууны хомсдолын улмаас эмнэлэг, цагдаа, түргэн, онцгой байдал зэрэг нэн шаардлагатай ажиллах байгууллагуудын автомашин мөн хүнсний түгээлтийн автомашинууд бүрэн зогсолт хийж болзошгүй болоод байна.
Иймээс шатахууны хомсдол үүсэхээс сэргийлж үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй бүх байгууллагад тэнцвэртэй QR кодыг яаралтай олгох шаардлагатай байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
112.164.77.108
Symyabazara maxan tolgoi min yum oilgodog bol xaaltan dotor ard tvmnii amjirgaag bvv tasaldyylax teneg shiidver garga xaaltaa xaagaad za yu
Хариулах192.82.72.63
Xudlaa xoorogdol uusgeed bail da,!!!!
Хариулах