Дээд шүүх О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг бүртгэхээс татгалзлаа. Тодруулбал, Ардчилсан намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, тус намын хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах буюу намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг тус тус бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэж, дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн юм.
Энэхүү шийдвэртэй холбогдуулан Ардчилсан намын "цаасан" сонгуульд ялалт байгуулсан О.Цогтгэрэл өөрийн нийгмийн сүлжээндээ "АН-ын даргыг бүртгүүлэх 2 талын хүсэлтийг Дээд шүүх буцаажээ. Энэ шийдвэрийн үр дагавраар манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй нөхцөл байдал үүслээ. Төрийн сонгуульд оролцож чадах эсэх маань өрсөлдөгч, эрх баригч хүчнээс хамаарах болтлоо хүндэрлээ. Иймд АН-ын намхан, жижигхэн энэ үндсэн байран дээрээ, гал голомтондоо Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн амжилттай оролцох талаар зөвлөлдөх уулзалтанд М.Тулгат тэргүүтэй нөхдөө урьж бна. 2021.04.28 буюу лхагва гаригийн 12.00 цагт. Яг энэ үед бид “Хувийн эрх ашгаасаа илүү нийтийн эрх ашгаа бодож чадах”, Монгол хүний саруул ухааныг гаргах цаг боллоо, эрхэм журмын нөхдөө" гэжээ.
Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвших үйл явц хэдхэн хоногийн дараа эхлэх энэ үед АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй байх нөхцөл байдал үүслээ.
Учир нь Улс төрийн намын тухай хуулиар парламентад суудалтай намууд энэ сарын 30-наас өмнө дотооддоо нэр дэвшигчээ тодруулж, ирэх тавдугаар сарын 02-ны өдөр нэр дэвшигчээ эцэслэн Намын Их хурлаараа тодруулж, 5-ны өдөр СЕХ-нд бүртгүүлэх ёстой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
150.129.142.79
Сайханбилэгийг Ерөнхий сайд болгож байхаар Амаржаргалыг Ерөнхий сайдаар сонгосон бол... ингэж доошоо орохгүй л юмсан
Хариулах202.126.90.98
ХОХНЬ УГААСАА ДАНДАА ХУЛГАЙЧ НАР ҮҮРЭЛСЭН НАМ
Хариулах202.9.46.116
МАН-ын дарангуйлал ш дээ. Удахгүй 90 он шиг нэг намын дарангуйллын тогтолцоог залуучууд түлхэж унагаах байлгүй дээ. Авилгачдад идэгдсэн, улсынхаа эдийн засгаас 2-3 дахин их мөнгийг оффшорт нуудаг баян луйварчин нам унах байлгүй дээ.
Хариулах139.5.216.167
Та нарт үнэндээ итгэх итгэл ч алга болж байна дөө хайран сайн нам минь билээ хэлэх үг ч алга танай намаас гарна аа та нар сайхан эв эеийг эрхэмэлсэн сайхан нам болхоор чинь л орж ирий даа
Хариулах202.9.46.190
эрдэнэ даргын намд баттулгын нам гараа өргөөд оч
Хариулах202.9.46.199
АН энэ удаа сонгуульд орохгүй нь ч дээр дээ. Ядаж нэр цэвэр хэрүүл уруулгүй өнгөрнө. Дараа нь олон сонгууль бий
Хариулах202.9.46.235
busdaas bitgii buruu xai. Ta nar uursduusuu l bolson. Dotroo uchraa oltsgoo.
Хариулах202.9.46.116
за тэгвэл сонгуулиа 2 жилээр хойшллуулъя. 6 жилээр сонгогдох хуулиа дагаж мөрдье.
Хариулах202.126.89.60
Дураараа муу ... Йү вэ гэдэг билээ
192.82.93.15
Ардын намын л захиалга ш дээ. Тэгээд Эрдэнийг дэвшүүлж Хүүк өөрөө еөөк болно. Тэгээд сонгуулийн дараа эрдэнэ намын даргаа өгнө. Өгзөг одбаяр дээд шүүхээс зайлна. Энэ бол монголын улс төр.
Хариулах202.126.90.98
ХҮҮКИЙГ БОЛ ХЭЗЭЭЧ ДЭМЖИХГҮЙ
202.126.94.99
АН - нэгдээч негее МАН-ыг дэмжигч л гарна. МАН-г татан буулгах ажиллагааг л дэмжих нь зев буйзаа!
Хариулах64.119.16.142
Одоо МАН гэдэг үгээ болцгооё бид өөрсдөө нэгдэж эвээ олох хэрэгтэй МАН гэж солиороод байх юм ӨӨРСДӨӨ нэгдьё