Сүүлийн үед “дөнгөж төрсөн нярай хүүхдээ хогийн бункерт хаяжээ, нярай хүүхдээ автомашин дээр орхижээ, гудамжинд хаяжээ” гэх сэтгэл эмзэглэм мэдээллүүд ихээр гарах болсон.
Тэгвэл дээрх хэрэгт гэмт этгээдүүдэд ямар хуулийн хариуцлага ногдуулдаг талаар бид доорх мэдээллийг сэрэмжүүлэг болгон бэлтгэлээ.
-ХҮСЭЭГҮЙ ЖИРЭМСЛЭЛТЭЭС БОЛЖ ХҮҮХДЭЭ ДУТУУ ТӨРҮҮЛЭЭД ХАЯСНЫГ ХОГ АЧИЛТЫН ХҮМҮҮС ОЛЖ ЦАГДАА ДУУДЖЭЭ-
Дээрх төрлийн хэрэг он гарсаар цагдаагийн байгууллагад хэд хэдэн удаа бүртгэгдсэн бөгөөд эдгээрийн нэг нь шүүхээр шийдэгджээ. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт амьдардаг 28 настай, эмэгтэй Б нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдийнхээ амь насанд хүрсэн гэх үндэслэлээр шүүхээр шийтгэгдсэн байна.
Харин хог ачилтын хүмүүс хүүхдийг нь хоёр байрны голд байрлах хогийн контейнейрээс олоод цагдаа дуудсан юм билээ. Хүсээгүй жирэмслэлт байсан болохоор хэнд ч хэлэхгүй нууж байгаад авхуулна гэж бодож байсан ч, авхуулах хугацаа нь хэтэрчихсэн байсан гэсэн” мэдээллйг өгсөн юм.
Харин тус нярай эхийн хэвлийгээс гарахдаа амьд байсан ч яаралтай хуурай даавуунд ороож, эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас амиа алдсан байж болзошгүй аж. Учир нь дөнгөж төрсөн нярай нь арьсны өөхөн давхарга багатай тул маш хурдан дулаан алддаг. Өөрөөр хэлбэл тасалгааны хэмд ч гэсэн осгож нас барах боломжтой. Тиймээс яаралтай хуурай даавуунд боож, дулаахан байлгах шаардлагатай байдаг байна.
-ТУХАЙН ЭХЭД НЭГ ЖИЛИЙН ТЭНСЭН ХАРГАЛЗАХ ЯЛ БОЛОН СОГТУУРУУЛАХ УНДАА, МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОХ АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ-
Энэ төрлийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эх нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алсан” гэмт хэргийн шинжтэй гэж үздэг байна. Харин шүүгдэгч Б-г гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэжээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдсэн байна.
Харин хуульд заасны дагуу зарим тохиодолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзээд хөнгөрүүлэх нөхцөлгүй бол зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Эх сурвалж: isee.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
150.129.142.242
Хүн амины хэрэг бишүү.
Хариулах