Олон Улсын Менделеевийн Химийн 55-р олимпиадаас Монгол сурагчид АНХНЫ медалиа хүртлээ

Moderator
4 цаг 7 минутын өмнө

Сайхан мэдээ: Олон Улсын Менделеевийн Химийн 55-р олимпиадаас Монгол сурагчид АНХНЫ медалиа хүртлээ.

Олон Улсын Менделеевийн Химийн 55-р олимпиадад оролцсон Монгол Улсын шигшээ баг дараах амжилтыг үзүүллээ.
Орчлон сургуулийн 11а ангийн сурагч О.Тэмүүжин МӨНГӨН МЕДАЛЬ /бэлтгэсэн багш С.Хүрэлбаатар/
Хобби сургуулийн 11б ангийн сурагч A.Ирмүүн ХҮРЭЛ МЕДАЛЬ /бэлтгэсэн багш И.Энхбаяр/ хүртлээ.
Мөн дараах сурагчид тус олимпиадад амжилттай оролцлоо.
36-р сургуулийн сурагч Б.Гэрэл /бэлтгэсэн багш Б.Оюубат/
Орхон Эмпати сургуулийн сурагч С.Тулга-Эрдэнэ /бэлтгэсэн багш н.Уртнаa/

Монгол улсаа төлөөлөн оролцсон сурагчид болон сурагчидаа амжилттай бэлтгэсэн багш нартаа баяр хүргэе.




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.2
    2021/04/28

    Багш сурагчдадаа баяр хүргэе. Амжилт ар араасаа арвин байх болтугай

    Хариулах
  • 202.21.108.39
    2021/04/27

    Mundag bagsh suragchdad bayar hurgeye!!!

    Хариулах
  • 202.9.46.79
    1 цагийн өмнө

    Мундаг юмаа.Баяр хүргэе.

    Хариулах