ЭМЯ-ны бусад ажилчдын код гараагүй, ажилдаа алхаж ирсэн

Moderator
12 цаг 13 минутын өмнө

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр :

"Нөхцөл байдал хүнд байна. Өнөөдөр Эрүүл мэндийн сайдын машин хүртэл 07.00-09.00,17.00-20.00 цагийн хооронд зорчих зөвшөөрөлтэй. Эрүүл мэндийн дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын код гараагүй. ЭМЯ-ны бусад ажилчдын код гараагүй, ажилдаа алхаж ирсэн. Ийм нөхцөл байдалтай байна.

Тиймээс Эрүүл мэндийн салбарын ажилчид, албан хаагчид, эмч нарын унаа тэргийг зохицуулах, замын хөдөлгөөнд оролцох боломж, нөхцөлөөр хангаж өгөхийг УОК, Зам тээврийн яамнаас хүсье. Бид код авах тал дээр хаана хаанаа хөөцөлдөж, хүсэлт гаргаад байна. Бодит байдал дээр Эрүүл мэндийн сайд хүртэл цагийн хязгаарлалтай зорчиж байгааг тодотгоё" гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна