Х.Нямбаатар: Нийт 41593 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохоор шивэлт хийгдлээ. Журмаа одоо УОК-д танилцуулна. УОК-оос эцэслэнэ. Үйл ажиллагааг хязгаарлахгүй салбаруудад QR кодыг олгоно. Өвөл мэдээллийн санд мэдээллээ өгсөн байгууллагууд автомашины дугаарыг системд оруулаад хүсэлт явуулмагц эргүүлээд шинэ QR код өгнө. Яаралтай түргэн тусламжийн төвийг хөл хорионы үеэр бүх хүчин чадлаар нь ажиллуулна. Төрийн байгууллагуудаас зөвхөн төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагууд үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ. QR кодыг хоёр янзаар хадгална. Нэгдүгээрт 14 хоногийн турш үйлчлэх код, 1 удаагийн код гэсэн янзаар.
Хувь хүмүүст QR код өгөхгүй. Цагдаагийн байгууллага QR кодыг газар дээр нь хүчингүй болгох боломжтой болно. Зөвхөн QR код бус ажлын тодорхойлолтоо авч явна. Анхны хөл хорионы үеэр 60, дараа нь 50 мянган тээврийн хэрэгсэл оролцож байсан бол энэ удаа эхний ээлжинд хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо 41 мянган байна. Энэ удаагийн код олголт цагийн зохицуулалттай. Зөвхөн 07:00-09:00, 17:00-20:00 цагуудад зорчино.
Хувийн хэргээр зорчих бүх хөдөлгөөнийг зогсоох чиглэлээр энэ журмыг зохицуулсан. Нийтийн тээвэр ч мөн адил дээрх цагийн хязгаарлалтын дагуу явна. Байгууллагууд уг цагийн хязгаарлалтад тохируулж үйл ажиллагаагаа зохицуулах ёстой.
QR кодын систем өнөөдрөөс ажиллаж эхэлсэн тул хуучин QR авч байсан байгууллагууд Smartcar.mn-рүү ороод автомашиныхаа улсын дугаарыг оруулаад кодоо хэвлэж авна. Шинээр дэлгүүр нээсэн, тээврийн хэрэгслийн дугаар өөрчлөгдсөн тохиолдолд QR@gov.mn хаяг руу хүсэлтээ илгээнэ.
Зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн, өөр цагт цорчиж ашигласан бол тухай бүрт нь зөвшөөрлийг цуцлах эрхийг цагдаа нарт өгнө.
Төр, нутгийн захиргааны байгууллага, төр, орон нутгийн өмчит компаниудын үйл ажиллагааг хамгийн бага түвшинд нь зогсооно. Гарцаагүй шаардалга гарвал салбарын сайдынх нь албан бичгээр зөвшөөрөл олгоно. УОК, Дүүргийн онцгой комиссоос бусад, нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг зогсооно. Мөн гарцаагүй ажил гарвал Нийслэлийн засаг даргын тодорхойлолтоор зөвшөөрөл олгоно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
66.181.161.68
Эмч нарын кодыг цагийн хязгаарт оруулдаг нь ямар ч учиртай юм ажлаас буугаад гэртээ очиж амарч болохгүй орой болохыг хүлээгээд л сууж байх уу? Ёстой нэг толгой толгойнууд байх юмаа
Хариулах66.181.161.23
Yraltai emlegt vzvvleh shinjilgee ogoh xvmvvc yaaj ywahin .be
Хариулах64.119.21.202
Mongol ulsad eeljiin ajil hiideg hvmvvs zondoo baina naad gargasan tsagt chin gerte harih ni btgi hel ajilaasaa buuj amjihgvi bolood baina ymaa sain sudalj gargaach
Хариулах192.82.80.208
наадах чинь мэдэхгүй.Жоохон амьдралд ойр юм хиймээр.
202.126.89.229
Яг зөв
202.180.216.83
emnelegiin bichigtei bol yaj yabah be
Хариулах202.126.94.99
Хувийн хэвшлийн байгууллагын харуул хамгаалал яах юм?! Балай хуний толгой эргуулсэн юм хийхдээ сайн, дорвитой бодлого ч байхгуй!!!
Хариулах192.82.80.208
Урагшгүй ноёнд ухаангүй ард.Амьдралгүй сайд.