М.Анхцэцэг азийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Moderator
Өчигдөр 11 цаг 05 минут

Ташкент-2021" хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 87 кг-ын жингийн тэмцээн хэдхэн хоромын өмнө өндөрлөлөө.

Энэ жинд манай улсаас ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ М.Анхцэцэг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр огцом өргөлтөөр 111 кг, түлхэлттэй өргөлтөөр 136 кг өргөж, нийлбэр дүнгээр 273 кг-ын амжилтаар мөн хүрэл медаль хүртсэн байна.  Ингэснээр тэрбээр олимпийн эрх авахад ойртоод байна.

Харин энэ жинд БНХАУ-ын тамирчид тэргүүн байр булаацалдаж Ван Жоу Юй 126+160=286 кг-аар тэргүүллээ.

  1. Ван Жоу Юй (БНХАУ) 126+160=286 кг
  2. 2. Кан Юэ (БНХАУ) 118+155=273 кг
  3. 3. Мөнхжанцангийн Анхцэцэг (Монгол) 111+136=247 кг

Сонирхуулахад, энэ жингийн дэлхийн дээд амжилт "Паттаяа-2019" ДАШТ-ий үеэр тогтоогдож, БНХАУ-ын Ли Вень 146+186=332 кг-аар тогтоож байжээ.

М.Анхцэцэг
М.Анхцэцэг

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна