Эрдэнэт үйлдвэрийн хамт олон энэ сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтээ дүгнэв. Уурхайчид энэ хугацаанд 1546.7 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 102.8 хувиар, 810.3 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж төлөвлөгөөт үзүүлэлтээ 107.6 хувиар биелүүлжээ. Хүдэр олборлолтын гүйцэтгэл 1869.6 мянган тонн буюу төлөвлөгөөний биелэлт 97.5 хувьтай байгаа бол баяжуулагчид 1811 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөгөө 101.7 хувиар биелүүлсэн байна.
4 дүгээр сарын эхний 20 хоногийн байдлаар, хүдэр дэх зэсийн агуулга 0.460 хувь буюу төлөвлөгөө 101.8 хувиар, молибденийн агуулга 0.0169 хувь буюу 107 хувиар, баяжмал дахь зэс, молибдений агуулгын үзүүлэлт 22.50-49.84 хувь буюу төлөвлөгөө 102.3-103.8 хувиар биелжээ. Зэсийн метал авалтын төлөвлөгөө 100.1 хувиар, молибденийн металл авалтын төлөвлөгөө 113.7 хувиар биелсэн бол баяжмал дахь зэс авалт 103.5 хувиар, молибден авалт 123.7 хувиар тус тус биелсэн дүнтэй байна. Энэ хугацаанд Эрдэнэт үйлдвэрийнхэн хуурай жингээр 33407 тонн зэсийн баяжмал, 490 тонн молибденийн баяжмал үйлдвэрлэн ачууллаа. Ачигдсан зэсийн баяжмалын чанар 22.50 хувь, молибденийн чанар 49.84 хувьд хүрч, төлөвлөгөө 102.3-103.8 хувиар биелэв. Харин ачигдсан зэсийн баяжмал дахь металл авалт 7516 тонн, молибденийн металл авалт 244 тоннын гүйцэтгэлтэй байна гэж Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна