Ц.Ганзориг: "Карантин-14” шоу, нэвтрүүлэгт Засгийн газраас нэг ч төгрөгийн санхүүжилт хийгээгүй

Moderator
2021/04/23

Цахим сүлжээнд “Карантин-14" шоу, нэвтрүүлгийг хийхэд Засгийн газраас 1,3 тэрбум төгрөгийн санхүүжилт өгсөн гэх мэдээлэл түгээд буй. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг тайлбар хийлээ.

Тэрбээр "Карантин-14” шоу, нэвтрүүлгийг хийхэд Засгийн газар, УОК-оос буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөг гараагүй. Ийм төсөв байхгүй. УИХ төсвийг баталж, хянадаг. Телевизүүдийн удирдлагууд нийлж мэдэгдэл хийсэн байсан. Долоон телевиз хамтран уг контентыг хийж байгаа. Үндэсний томоохон татвар төлөгч компаниуд санхүүжүүлсэн байсан. Хөл хорионы үед үзэгчдийн үзэх зүйлтэй байлгахын тулд санаачлан, хийж байгаа контент гэдгийг уг компаниуд хэлсэн. Албан ёсоор хэлэхэд Засгийн газар ямар ч санхүүжилт гаргаагүй” гэв.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.250
    2021/04/24

    Зохион байгуулсан ,дэмжсэн,ор олцсон хүмүүст баярлалаа.

    Хариулах
  • 202.9.46.250
    2021/04/24

    зохион байгуулсан ,оролцсон,х амтран ажилсан бүх хамт олон,хүмүүст баярлалаа 10 хоног зугаатай өнгөрсөөн

    Хариулах
  • 66.181.187.149
    2021/04/24

    Хуулиар хүчиндэж өрх болгоноос сар болгон хураадаг 2500 төгрөг чин татвартай агаар нэг ш дээ лалараа....

    Хариулах
  • 103.212.117.56
    2021/04/23

    зохион байгуулсан болон оролцсон жүжигчдэд баярлалаа

    Хариулах