Хөл хорио тогтоох эсэхийг маргааш эцэслэн зарлана

Moderator
2021/04/22

УОК-ын Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, маргаашнаас вакцинжуулалтын ажлыг хэрхэн эрчимжүүлэх талаар мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр хөл хориог сунгах эсэх асуудлаарх сэтгүүлчийн асуултад  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Өнөөдрийн УОК хуралдаанаар хөл хорио тогтоох эсэх асуудлыг хэлэлцээгүй. Маргааш  өглөө Эрүүл мэндийн яамнаас гаргасан саналын дагуу УОК хуралдана. Дараа нь УОК-аас гаргасан саналыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ" гэлээ. 

ЭМЯ-аас хатуу хөл хориог дахин 14 хоногоор сунгах нь үр дүнтэй гэх тооцооллыг гаргаад байгаа юм.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.94.99
    2021/04/23

    Шийдвэр гаргах гэж байхгуй, худлаа л хуралдсан этгээдууд. Наад хориогоо сулруул, ажил амьдрал хэцуудлээ!!!

    Хариулах